Хоёрдугаар сард Монгол Улсад авах IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ
2020 оны 1 сарын 28
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Тиймээс ирэх сард авах байсан IELTS-ийн дөрвөн удаагийн шалгалт цуцлагдсан байна.
Уг шийдвэрийн хүрээнд Монгол Улсад IELTS-ийн шалгалтыг албан ёсоор зохион байгуулдаг ESP сан хоёрдугаар сарын 1, 8, 13, болон 22-ы шалгалтуудаа цуцлах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.
Иймд, дээрх шалгалтуудад бүртгүүлсэн хүмүүс шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх, эсвэл шалгалтын хураамжаа эргүүлэн авах боломжтой юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613050
0 эможи
Зочин
2020-01-28 22:06
Зочин
2020-01-28 13:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: