Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг алгасаж бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна“

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зарим шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулж байна. 

Тэрбээр "ЭЕШ авах хуваарийг одоогийн байдлаар өөрчлөөгүй. Долдугаар сарын 8, 9-нд их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар явуулах нь хэвээр байгаа.

Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Уг шалгалтад босго оноогоо авсан хүүхэд ЭЕШ өгдөг байсан. Харин энэ жил уг шалгалтыг алгасаж, бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна.

Есдүгээр анги төгсөж буй хүүхдүүд "Улаан шугам"-д жагсахгүй. Бүгд аравдугаар ангидаа дэвшинэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
616032
4 эможи
keyboard_arrow_up