Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт ХААГДАНА

2020 оны 4 сарын 15

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт орон даяар эхэлсэн. Бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдах бөгөөд энэ хугацааг сунгахгүй юм.

Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 28,155 шалгуулагч бүртгүүлсэн байна. Өмнөх жилүүдэд монгол хэл, бичгийн хичээлийг шалгалтыг шалгуулагч бүр өгч, босго 400 оноогоо авсан тохиолдолд бусад хичээлийн шалгалтаа өгдөг байсныг энэ жил алгасахаар болсон билээ.

Одоогийн байдлаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан зөвлөгөөг хүргэж байна. 

Шалгуулагч нь дараах зүйлсийг сайтар анхаарч хичээл сонголт хийгээрэй. Үүнд:

  • Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах мөн эцэг эх болон багш нартайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй.
  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
  • Шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
  • Шалгуулагч хичээл сонголтоо хийсний дараа төлбөрийн хураамжтай танилцаж төлбөрийг төлнө.
  • ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна;
  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан төлбөрөө шилжүүлэх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ийн 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.

САНАМЖ: ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохдоо төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авсан шимтгэлийг хасаж тооцно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй ба бусдад шилжүүлэн тооцохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616045
0 эможи
keyboard_arrow_up