“Солонгост суралцацгаая” үзэсгэлэнг МУИС-ийн Төв номын санд зохион байгуулж байна “Солонгост суралцацгаая” үзэсгэлэнг МУИС-ийн Төв номын санд зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Солонгост суралцацгаая” үзэсгэлэнг МУИС-ийн Төв номын санд зохион байгуулж байна

2020 оны 10 сарын 20

Arslan.mn

Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-24-ний хооронд  МУИС-ийн Төв номын санд зохион байгуулж байна.

Энэхүү боловсролын үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуусдаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах юм.

Arslan.mn

Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдэж байна.

Оюутан, залуус энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа мэргэжилтэнтэй цахимаар харилцаж, 23,24-ний өдрүүдэд онлайн видео хэлбэрээр өөрийн сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шуурхай зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжоор нь хангаж өгч байгаа юм.  

Arslan.mn

Залуучууд, сонирхсон хэн бүхэн үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиуд болон хэрхэн суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авах боломжтой аж.

Мөн манай Солонгост сургууль төгсөгчдийн холбоо гэсэн фэйсбүүк пэйж дээр мэдээллийг тогтмол байршуулж байна. Үзэсгэлэнд оролцсон залуучуудад гарын бэлэгтэй аж. 

ВИДЕО:

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620586
1 эможи

Зочин
2020-10-21 18:40
keyboard_arrow_up