Дотуур байрны оюутнуудад анхаарч, хоол хүнсээр дэмжих чиглэл өглөө
2020 оны 11 сарын 13
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн захирал нарт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах зүйлсийг анхаарч ажиллах чиглэлийг хүргүүллээ.
- Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж ажиллах,
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан “Мэргэжлийн анги” буюу орон тооны бус томилгоот нэгжийн гишүүдийг оюутны дотуур байранд болон түүний орчинд хяналт тавих зохицуулалт хийх,
- Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох дотуур байрнаас гаргахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, дотуур байрны орчны дэлгүүрээс авах зохион байгуулалт хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх,
- Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах,
- Нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх,
- Дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж, амьдарч байгаа өрөө тасалгаа, давхартаа их цэвэрлэгээ хийлгүүлж, агааржуулалтыг тогтмол цагт хийлгүүлэх,
- Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр чанартай зохион байгуулах
Эх сурвалж: БШУЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621110
0 эможи
Зочин
2020-11-13 12:23
Ganaa
2020-11-13 11:39
Lol
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: