ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

2021 оны 2 сарын 18

ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Ирэх  хичээлийн жилд ОХУ-ын тэтгэлэгээр суралцуулах гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс болон гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн сонгон шалгаруулалтыг “портфолио шалгаруулалт” хэлбэрээр явуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцох тухай мэдүүлгээ мэдээллийн education-in-russia.com системд оруулж  бүртгүүлсэн горилогчдын баримт бичгийг хүснэгтэд заасан хугацаанд Оросын тэргүүлэх их дээд сургуулиудын төлөөлөл бүхий  шинжээчийн комисс судлан ажиллана.Горилогчдын баримт бичигтэй танилцаж судлах явцад  шинжээчийн комисс нь дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:

  1. Боловсролын үнэмлэх дэх сурлагын дундаж оноо
  2. Голлох чиглэлийн хичээлийн дундаж оноо
  3. Нийгэмд тустай ололт амжилт. Үүнд, ОШУСТ-ийн арга хэмжээнд оролцсон байдал (спорт, олон нийтийн үйл ажиллагаа, урлагийн уралдаан тэмцээн, орос хэлний төрөл бүрийн дамжаанд суралцсан байдал)
  4. Тухайн чиглэлийн олимпиад, бага хуралд оролцсон байдал, нийтлэлүүд

– хотын түвшинд (магистр, аспирантуудын хувьд их дээд сургуулиудын)

– Орос улсад явагдсан олимпиад (түүнчлэн их дээд сургуулиудын)

– бүх оросын олимпиад

– бага хуралд  оролцож илтгэл тавьсан, нийтлэлд  (энэ бүхнийг диплом, нийтлэлийн сканаар баталгаажуулна)

  1. Олон улсын хэмжэний ажиллагаанд оролцсон байдал (Ялалтын цээж бичиг, бүхнийг хамарсан цээж бичиг, этнографын цээж бичиг гэх мэт )

Баримт бичгийн судлагааны  явцад олимпиадын ялагч, шагналт байрны дипломуудыг харгалзан үзнэ гэдгийн анхааралдаа авна уу.

“Архитектур-уран барилга”, “дизайн” мэргэжлээр сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй бүх горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжэтэй альбомны цаасан дээр дараах гар зургуудыг хавсрагах (шугам зураг, хар зураг, зохиомж). Үүнд:

  1. өнгөт харандаа, гуашь эсвэл усан будгаар зурсан бүтээл (натюрморт, байгалийн зураг)
  2. Биет дүрс (харандаан зураг)-дугуй, тэгш өнцөгт эсвэл квадрат (сав, хайрцаг гэх мэт)
  3. Циркуль /гортиг/, шугам ашиглан зурсан объектын зураг

Сонгон шалгаруулалтын хуваарь

Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургуульд* суралцах хүсэлтэй горилогчид дараах үе шатыг амжилттай давах ёстой. Үүнд :

1 21.01.20-21.02.20 education-in-russia.com сайт дээр заавал бүртгүүлэх. Хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу хувийн баримт бичгийн скан-хуулбарыг байршуулах.
21.01.20-21.02.28  Бүртгэлийн комисс ирүүлсэн мэдүүлгийг шалгана ;
Анхаар!

Портфолио шалгаруулалтанд боловсролын үнэмлэхтэй горилогчдыг оруулна (гэрчилгээнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно);

1-2-р ангийн оюутнууд аттестат (түүнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно) ба тухайн их дээд сургуулийн сургалтын хэлтсийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байна) –ыг тус тус хавсрагна.

Магистр,  аспирантурд суралцах горилогчдын  дипломны дундаж оноо нь монголын боловсролын  стандартаар 2.8, оросын боловсролын  стандартаар 4-өөс доошгүй байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг  Хавсралт 2-оос үз.

  21.02.21 – 21.03.10  Горилогчдын баримт бичгийг бүрдүүлж Шинжээчийн комисс руу явуулах бэлтгэл ажил
21.03.01 – 21.03.25 Шинжээчийн комисс “Портфолио шалгаруулалт”-ыг явуулна.  Хавсралт 3
21.03.10

 Урлагийн мэргэжлээр суралцах горилогчдтой хийх онлайн ярилцлага шалгалт ( ZOOM руу орох ишлэл ба шалгалт явуулах хугацааг горилогчийн хувийн хаяг руу явуулна “education-in-russia.com”).

Урлагийн чиглэлийн элсэлтийн нэмэлт шалгалт авах байр, хугацааг боловсролын байгууллагуудын сайт дээр байршуулна. Энэ тухай горилогч бие даан хугацаа, тавигдах шаардлагын талаар тодруулга авна. ОХУ-ын Боловсролын яамны мэдэлд байгаа дээд боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг дараах ишлэлээс авна уу: https://culture.gov.ru/about/subordinates/obrazovatelnye_organizatsii_vysshego_obrazovaniya/ Мөн энд боловсролын байгууллагуудын интернет сайтын хаяг байна.

21.03.11  Зуны сургалтанд хамрагдах горилогчид онлайн ярилцлага шалгалт өгнө (ZOOM руу орох ишлэл ба шалгалт явуулах хугацааг горилогчийн хувийн хаяг руу явуулна “education-in-russia.com”)
21.03.17 Аспирантур, ординатур*-д суралцах  горилогчид онлайн ярилцлага шалгалт өгнө (ZOOM руу орох ишлэл ба шалгалт явуулах хугацааг горилогчийн хувийн хаяг руу явуулна “education-in-russia.com”)
21.03.17 Үндсэн (нэгдүгээр) курст суралцахаар мэдүүлэг өгсөн горилогчид онлайн ярилцлагад орно. Оросын боловсролын байгууллагуудад суралцаж төгссөн эсвэл суралцаж буй горилогчид онлайн ярилцлагад орохгүй.
21.03.26  Сонгон шалгалтаа амжилттай өгсөн горилогчдийн эцэслэн гаргасан нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр нийтлэнэ
  21.03.26-21.04.01 education-in-russia.com системд хоёрдугаар шатанд оролцох горилогчдын иж бүрэн баримт бичгийг бүрдүүлэх хавсралт 4
21.04.05 Баримт бичгийг Россотрудничество агентлагийн Төв аппарат руу илгээх.
  21.04.06-21.05.31 Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг «Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлаг  (Россотрудничество)» -т хэлэлцэх.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:

сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг гадаад орнуудад ажиллаж байгаа оросын байгууллагууд хэрэгжүүлнэ (ОШУСТ);

сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг нэгдүгээр үе шатанд шалгарсан гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах оросын боловсролын байгууллагууд хэрэгжүүлнэ.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат нь:

  1. Портфолио шалгаруулалт ;
  2. Чиглэлийн шалгалт;
  3. Баримт бичгийн бүрдүүлэлт зэргээс бүрдэнэ.

ПОРТФОЛИО Шалгаруулалтанд орохын тулд дараах зүйлийг хийх шаардлаагатай.  Үүнд:

  1. Орос улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны EDU.RS.GOV.RU сайт дээр бие даан бүртгүүлэх;
  2. Дараах баримт бичгийг хавсрагах:
  • Цээж зураг
  • Гадаад паспортын хуулбар, орчуулга (хүчинтэй байх хугацаа 2023 оны гуравдугаар сарын 1-ээс наашгүй)
  • Боловсролын үнэмлэхийн эх хувь, орос орчуулга:

-сургууль төгсөгчдийн хувьд-бүрэн дунд боловсролын үнэмлэх   ;

– магистрт суралцах бол бакалаврын диплом ;

– аспирантурт суралцах бол магистрын  диплом;

-төгсөх ангийн сурагчдын хувьд сүүлчийн аттестатчлалаар гаргасан  сургуулийн захирлын гарын үсэг бүхий сурлагын дүн (11/12-р ангийн 1-р хагас жилийн дүн).  Шаардлагатай тохиолдолд ОШУСТ-ийн комисст сурагчийн хувийн хэргийг гаргаж өгнө;

– бакалавриатын сургалтаа дүүргэж  магистрт элсэх  хүний хувьд сурлагын ерөнхий дүн ба их сургуулийн захирлын гарын үсэг бүхий сүүлчийн аттестатчлалаар гаргасан  сурлагын дүн (дундаж оноо нь монголын боловсролын  стандартаар бол 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байх);

-1-2 курсын оюутнуудын хувьд тухайн сургуулийн тамга бүхий сурлагын тодорхойлолт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байх)бүрэн дунд боловсролын  үнэмлэхийн хуулбар, орчуулга;

– оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагсдын хувьд 1-р семестрийн орос хэл, чиглэлийн хичээлийн сурлагын тодорхойлолтбүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, орчуулга;

– тусгай дунд мэргэжил эзэмших хүсэлтэй хүний хувьд өмнөх сургуулиас авсан үнэмлэх эсвэл сүүлийн хагас жилийн сайн дүн бүхий сурлагын тодорхойлолт.

  • Аспирантурт суралцахын тулд :

– их дээд сургуулиас ирүүлэх зөвшөөрсөн тухай албан тоот (байвал зохино );

– нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсалт;

– суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй)

  • Орос хэлний бүсийн олимпиад, 2020, 2021 оны хичээлийн жилд явуулсан математик, химийн олимпиадуудад түрүүлсэн бол  Гэрчилгээ, ОШУСТ-ийн комисст эх хувийг гаргаж өгнө.
  • Үндсэн (нэгдүгээр) курст суралцагчдын хувьд “Орос хэлний мэдлэгийг баталгаажуулсан баримт бичгүүд” гэсэн зүйлд орос хэлийг хаана, хэзээ, ямар хугацаатай сурсан тухай мэдээллийг чөлөөтэй маягт тусгаж ирүүлэх; хэрэв байгаа бол орос хэлний дамжаанд суралцаж төгссөн гэрчилгээний хуулбар, эсвэл одоо суралцаж буй дамжааны 1-р семестрийн дүн бүхий тодорхойлолт; ОШУСТ-өөс олгосон орос хэлний олимпиадын ялагчийн гэрчилгээний хуулбар.
  • Орос хэлний Зуны сургалтанд суралцах горилогч (орос хэлний багш, монголын их дээд сургуулиудын орос хэлний ахлах курсын оюутан)-ийн хувьд дээд сургуулийн дипломын хуулбар, орчуулга, ажлын газрын тодорхойлолт;

Оруулж буй бүх баримт бичиг чанартай сканирдсан бөгөөд уншихад төвөггүй байна.  Боловсролын баримт бичиг, эмнэлэгийн магадлалын орчуулгыг заавал хавсаргана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623765
0 эможи

keyboard_arrow_up