ДХИС-д Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг ажиллалаа ДХИС-д Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДХИС-д Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг ажиллалаа

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуульд өчигдөр Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөс доктор, профессор Б.Очирбат ахлагчтай  шинжээчдийн баг ажиллалаа. Шинжээчдийн баг нь Дотоод хэргийн их сургуулийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж байна. Энэ талаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны  захирал, доктор, профессор О.Янжмаа танилцууллаа. 

Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн  сургууль, бүтцийн нэгжүүд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэг журамд зохицуулан баримтлан ажиллаж байгааг ДХИС-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар танилцууллаа. Танилцуулах ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, БМИҮЗ-ийн шинжээч мэргэжилтнүүд оролцлоо. 

Тус сургууль нь энэ оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа чанарын менежментийн ISO9001:2015 тогтолцоо, боловсролын байгууллагын ISO21001:2018 чанарын менежментийн тогтолцооны олон улсын хоёр стандартыг нэвтрүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626856
0 эможи

ДХИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up