Халдвар авсан сурагчдаас ЭЕШ авах эсэх нь тодорхойгүй байна Халдвар авсан сурагчдаас ЭЕШ авах эсэх нь тодорхойгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар авсан сурагчдаас ЭЕШ авах эсэх нь тодорхойгүй байна

2021 оны 6 сарын 17

Сүүлийн өдрүүдэд Ковид-19 халдвар авсан хүмүүсийн тал хувийг хүүхдүүд эзэлж байгааг ЭМЯ-аас өдөр бүр мэдээлж байгаа. Тэгвэл ЭЕШ дөхсөн эдгээр өдрүүдэд халдвар авсан болон халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд хэрхэн шалгалтаа өгөх талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодруулахад "ЭЕШ-ыг зохион байгуулах байранд эмч ажиллана. Хүүхдүүдээс асуумж авч, биеийн байдлыг нь үнэлэн шалгалтад оруулна. Зарим хүүхдэд халдварын шинж тэмдэг илэрвэл шалгалтын байруудад тусгайлан бэлдсэн тусгаарлах байранд оруулж, шалгалтыг зохион байгуулна. Шалгалт дууссаны дараа холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандах юм.

Харин ковид-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эдгэрсэн бичгээ авч, үзүүлээд шалгалтад орно.

Халдвар авсан, ойрын хавьтал болсон, тусгаарлалтад байгаа сурагчдаас хэрхэн шалгалт авах, ямар зохицуулалт хийх тухай одоохондоо албан шийдвэр гараагүй байна. ЭМЯ-наас энэ талаарх зөвлөмж, чиглэлийг ойрын хугацаанд өгнө" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627929
0 эможи

ahmad
2021-06-20 11:07
SHiidej yadaad baih yay baina. Ene jiliin hybid EESH-iig shyyd tsytslaad zobhon Atestatiin dyngeer onoonii daraalal yysgeed IH,DEED syrgyyliyd kbotdoo tohiryylan elseltee yabyylahiig ZG-s zobshoorood l ogchih heregtei. Ali ali taldaa oilgomjtoi chiregdelgyi zohitsyylagdaad yabchina.Asyydalgyi sh dee.
keyboard_arrow_up