БАГШ, ТӨГСӨГЧ НАР: “Консерваторийн газрыг буцааж өг“ хэмээн шаардаж байна БАГШ, ТӨГСӨГЧ НАР: “Консерваторийн газрыг буцааж өг“ хэмээн шаардаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАГШ, ТӨГСӨГЧ НАР: “Консерваторийн газрыг буцааж өг“ хэмээн шаардаж байна

2021 оны 7 сарын 19

Arslan.mn

Хөгжим бүжгийн коллежийн багш, төгсөгч, суралцагч нар сургуулийнхаа газрыг хамгаалж, хөгжимтэй жагсаж байна. Тэд хөгжим бүжгийн консерваторийн байрны хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барихыг эсэргүүцэн Боловсролын яам хүртэл хөгжимтэй жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж буй юм.

Мөн жагсагчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандан, Консерваторийн газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Салбарын сайдад хүргүүлсэн тус шаардлагад Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагч, төгсөгчид болох нийт 1800 гаруй хүн гарын үсгээ зурсан байна. 

Түүнчлэн жагсагчдын төлөөлөл өнөөдөр 14.00 цагт салбарын сайд Л.Энх-Амгалантай уулзаж шаардлагын хариуг сонсоно гэдгээ мөн мэдээллээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628944
0 эможи

keyboard_arrow_up