ЗААВАР: Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийг ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ вэ? ЗААВАР: Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийг ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗААВАР: Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийг ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ вэ?

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна. 

Наймдугаар сарын 16-25-нд эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг  www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулах юм.

Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг системд гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.

Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.

www.parent.edu.mn системд бүртгүүлэх заавар:

Бусад хугацаанд хийгдэх ажлууд:

8 дугаар сарын 4-8 

УБЕГ-аас 6 настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах 

8 дугаар сарын 8-15  

Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилалт хийнэ

8 дугаар сарын 26-30 

Баталгаажуулсан хуваарийн дагуу анги, бүлэгт хуваарилалтыг хийх 

8 дугаар сарын 26-30 

Таны хүүхэд аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл таны гар утсанд ирэх болно хэмээн БШУЯ-наас танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629640
1 эможи

keyboard_arrow_up