БШУЯ: ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа, арванхоёрдугаар сард зохион байгуулна БШУЯ: ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа, арванхоёрдугаар сард зохион байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ: ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа, арванхоёрдугаар сард зохион байгуулна

2022 оны 2 сарын 14

Arslan.mn

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтын талаар мэдээлж байна.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:  Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна. Удахгүй албан ёсны шийдвэр гарч, салбар яамтай хамтран мэдээлнэ. Урьдчилсан байдлаар монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайн шалгалтад хамрагдаж, босго оноогоо давж чадаагүй бол эсвэл тодорхой шалтгааны улмаас шалгалтад хамрагдаагүй шалгуулагчдаас ЭЕШ-аас өмнө буюу тавдугаар сард дахин нэг удаа шалгалтыг авна. Хэрвээ хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д орох боломжгүй.

Энэ жилээс ЭЕШ-д бүртгүүлж буй шалгуулагчдад зориулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох "Миний мөрөөдөл" сайтыг ашиглалтад оруулсан.

ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байдаг. Харин Монгол хэл, бичгийн шалгалт төлбөргүй зохион байгуулагддаг.

Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа.

Урьдчилсан байдлаар ЭЕШ-ын эхний шалгалтын зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634471
0 эможи

keyboard_arrow_up