Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эх гаргах шаардлагатай байна Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эх гаргах шаардлагатай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эх гаргах шаардлагатай байна

2022 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан эсэхийг тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулт өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй.

Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй.

Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг болохгүй бол төр бүгдийг нуруун дээрээ үүрч явах хүндрэлтэй болоод байна.

2013 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь авч байсан юм билээ. Улс төрийн зорилгоор тооцоо судалгаагүй гаргасан. Тэгсэн хэр нь төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй.

Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна.

Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
636313
12 эможи

Ц. Эрдэнэбат
2022-04-24 09:09
ЭЦЭГ, ЭХЧҮҮД 1 ХҮҮХДЭД СУРГУУЛЬД УГААЛГЫН МАТЕРИАЛ: ГАР, НҮҮРИЙН БОЛОН ЭДИЙН САВАН, УГААЛГЫН НУНТАГ, ОО-ЫН БА НОЙТОН САЛЬФАТИК, УСНЫ МӨНГӨ, САР БҮР АНГИЙН ХУРИМТЛАЛ 5000 ТӨГРӨГ ӨГЧ БАЙГАА.
Зочин
2022-04-22 10:31
ТӨР ЗАСАГ ХЭМНЭЛЭЭ ГЭСЭН . ОЛИГТОЙ ХЭМНЭЖ ЧАДААГҮЙ ЮМ БАЙХДАА . АНГИ ТОХИЖУУЛЪЯ ГЭЭД ХҮШХДИЙН ЭЦЭГ ЭХЭЭС МӨНГӨ АВЧИХААР БОЛОХГҮЙ БОЛЧИХДОГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨНИЙ 50% ИЙГ ЭЦЭГ ЭХЭЭС АВЪЯ ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА .НЭРТЭЙГЭЭР НЬ СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛЫГ БАС ЭЦЭГ ЭХЭЭС НЬ ГАРГУУЛЧИХЬАЛ ЯМАР БЭ . ЭНЭ ПОПУЛИСТ САЙД ЮУ Ч ХИЙХГҮЙ МӨРТЛӨӨ ЭНД ТЭНД БОЛОХ БОЛОХГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙДГЭЭ БОЛИМООР ЮМ
зочин
2022-04-22 09:17
эцэг эх нь хүүхдийнхээ хоолны мөнгийг төлж байж танай хүүхэд чанартай хоол идэж чанартай сургалт авах байх
Зочин
2022-04-21 16:04
Ярихаас цаашгүй писта
Зочин
2022-04-21 14:02
Захирал багш нар цаджээ
зочин
2022-04-21 13:55
авах нь зөв, ядаж хариуцлагатай хандах байх
1
2022-04-21 12:25
abah ni zob shdee
Зочин
2022-04-21 11:58
Odoo tsag uy ni ymar bga bilee uls ard irgedee l shulaad baih ym avch bga tsalin ni haanaa ch hurehgui bhad dahiad l avah geed bhiin
keyboard_arrow_up