“Зээлээр суралцах ОЮУТНЫ МАТЕРИАЛЫГ ирэх сарын 15-н хүртэл авна“ “Зээлээр суралцах ОЮУТНЫ МАТЕРИАЛЫГ ирэх сарын 15-н хүртэл авна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Зээлээр суралцах ОЮУТНЫ МАТЕРИАЛЫГ ирэх сарын 15-н хүртэл авна“

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа иргэдэд оюутны хөгжлийн зээл олгодог.

Үүнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн байна.

Материалыг хэр хугацаанд хүлээн авах талаар Боловсролын Зээлийн Сангаас тодруулахад "Зээлийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн. Хэр хугацаанд үргэлжлүүлэн авах нь дотоод зохион байгуулалтынх нь асуудал. Бид аравдугаар сарын 1-ний дотор материалуудаа нэгтгэж ирүүлэх чиглэл өгсөн" гэлээ.

Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/

зураг

2020 онд Засгийн газрын тогтоол гарч, оюутны хөгжлийн зээлийг тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагчдад олгохоор болсон. Тухайн онд 4,753 оюутанд 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож байжээ. Харин 2021 онд 11,603 оюутанд 9.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639621
0 эможи

keyboard_arrow_up