“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрх ЗӨРЧИГДӨЖ БАЙНА“ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрх ЗӨРЧИГДӨЖ БАЙНА“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрх ЗӨРЧИГДӨЖ БАЙНА“

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа асуудлаар Ээлтэй ертөнц ТББ, эцэг эхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Эцэг эхчүүдийн төлөөлөл “2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тулгамдаж буй асуудлыг тусгасан тэмдэглэл Засгийн газарт хүргүүлж есдүгээр сарын 1-ээс өмнө шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Гэвч Засгийн газар тус тэмдэглэлийн шийдвэрийг одоо ч олон нийтэд танилцуулаагүй байна. Иймд шийдвэрийг танилцуулахыг шаардаж байна. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрх сургууль орчмын бүсэд зөрчигдөж байна. Энэ нь багш, сурагчдын харилцаа ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх мэдээллийг багш, сурагчдад түгээх хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны мөнгийг эцэг эхэд нь олгодог. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны хүүхдэд 123.100 төгрөг олгодог бөгөөд 16 нас хүрмэгц 84.400 төгрөг болж буурдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаа алга болдоггүй учир мөнгийг бууруулж олгох нь буруу юм" гэлээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639797
1 эможи

keyboard_arrow_up