Л.Энх-Амгалан: “Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт ЗАРЛАНА” Л.Энх-Амгалан: “Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт ЗАРЛАНА”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: “Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт ЗАРЛАНА”

2022 оны 9 сарын 02

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт зарлахаар болсноо дуулгав. Тэрбээр “Нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийж дуусч байна.  Ирэх долоо хоногт мэдээлэл хийж ЕБС-д ажиллаж буй  хуурамч дипломтой багш нарыг зарлах гэж байгаа. Хоёрдугаарт, их, дээд сургуульд багшилж буй эсвэл докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарлаж хийсэн хүмүүсийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулж, үнэхээр магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлах ажлыг эхлүүлж байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639982
14 эможи

Зочин
2022-09-11 15:31
Болгоомжтой бодлоготой хандах ёстой шүү сайд аа. Хуурамч диплом, атестачлал гэж багш нараа оролдож байж боловсролын салбараа сэхэхээргүй унагачихав даа.
Дорж
2022-09-05 14:29
Түргэн зарлах хэрэгтэй. Үүнээс гадна хуурамч дипломтой Их Эмч байдаг гээд боддоо. Эрүүл мэндийн салбарыг яаралтай ингэж шалгах хэрэгтэй шүү
Зочин
2022-09-04 11:02
Танайх сайт хүний эрхийн тал дээр нь мэдээлэл хийх хэрэгтэй байх. Нийтэд зарлана гэж сүрдүүлж байгаа нь гэмт хэрэгтнийг ална шүү гэж сүрдүүлж байгаатай адил. Гэвч хэрэг хийсэн гэмт хэрэгтэнг хүртэл хэн ч нэр хүндэд нь халдах , доромжлох , гар хүрэх , бусдад нэр төрийг нь гутаах эрх байдаггүйг хуулинд заасан байдгийг мэдэх байх. Энэ асуудал дээр хүний эрхэнд халдаж байгаа гэдгийг сайд ойлгохгүй байх шиг байна.
Зочин
2022-09-04 10:56
Зарлахгүй зүгээр ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Хүний эрхэнд ноцтой халдсан явдал болно. Амиа хорловол яах бэ. Таньдаг хүмүүсээс нь дарамт шахалт ирнэ. Сурагчдад буруу үлгэрлэл болно. Сурагчид багш гэдэг хүний үзэл дорд үзэгдэж эхэлнэ. Буруу зүйл хийсэн байж болно. Тэгдээ алж болохгүй биздээ. Сайд хэт саймшраад ямар олон хүнийг алж байгаагаа ойлгож байгаа юмуу. Ямар үр дүнд хүрэх бэ гэдгээ урьдчилж тооцсон болов уу. Олон улсын хүний эрхийн байгууллагууд харж байгаа. Зарлана гэж сенсаци дэгдээж хүмүүсийг айлгаж өөрийгөө дөвийлгөж байхаар чимээгүй ажиллаж чөлөөлөх ёстой. Нууцын журмаар ажиллах ёстой. Харин дараа нь хийсэн ажлаа үр дүнгийн ярих ёстой байгаа юм. Улс төржөөд бүгл л худлаа нэр төрөө дээш нь өргөх гэсэн попууд. Дараагийн сонгуульд гарна гэж зорьж ингэж хийрхэж байна. Үнэн сэтгэлээсээ хуурамч дипломуудыг шалгаж байгаа бол анир чимээгүй үргээлгүй ажиллах ёстой байсан байх. Ингэж сенсаци дэгдээх нь ямар зорилготой бэ.
Зочин
2022-09-03 17:06
Хувийн сургууль төгсөөд өөрийнхөө төгссөн сургуульд чадварлаг багшилж байгаа олон арван шавь нар михь бий шүү. Нэр усаар нь гаргаж өгье дөө.
зочин
2022-09-03 12:12
4 жил сурчхаад ямар ч чхдваргүй багш нараа яах ва харин ч хувийн сургууль төгсчөөд сэтгэлтэй зүтгэлтэй зорилготой багш нар байгахд байгаа шүү чин сэтгэлээрээ ажиллаж байгаа багш байдагт анхаарна биз дээ
Зочин
2022-09-03 08:56
Ийм бхаар яаж хүмүүсийн боловсрол сайн бхав дээ авч бгаа нь ч ямар ухамсартай хүн бна вэ бас мэдлэгтэй нь цалин голод ажиллахгүй голохшүй ажиллаж бгаа нь энэ дээ.
Zochin
2022-09-03 08:45
Дипломтой мөртлөө чадваргүй мэдлэггүй багш нар зөндөө л байна. Тэд нарыгаа яаж чадваржуулах вэ. Багшгүй сургууль цэцэрлэг зөндөө байна. Одоо бүр багш ч үгүй болох л юм байна л даа.Багш нараараа оролдож байхаар төрийн байгууллагуудаа эхлээд шалгахад яадаг байнаа.
Зочин
2022-09-02 23:38
Гадаадад баклавр төгсөж ирээд Монголд магистр хамгаалдаг баатар болоод их сургуульд ороод сурсан чинь 4 багшийн 3 нь худалдаад авчихсан диплом байна лээ. Бүүр салбарынхаа тухай А ч байхгүй Б ч байхгүй. Тэгээд 18тай залуучуудад заана нөгөө хэд нь оноо багатай болхоор сонирхолгүй салбарлуугаа орсон юм чинь тэр багш яаж ч худлаа бурж Google-ээс юм олоод лекц гэдэг нэртэй нээх сонин юм орж байсан үг дуугүй суудаг юм байна лээ. Бурхан минь өршөөж хайрла. Энх-Амгалан үнэхээр 10000 багшийг ажилгүй болгочих юм бол би дэмжинээ дараагийн сонгуулиудаар.
Зочин
2022-09-02 22:11
Увсынханы л.гантөмөр гэгчийн үед хийсэн хууль бус үйлдлүүдийг нь дэлгэх хэрэгтэй.
Зочин
2022-09-02 15:44
МАНингийнхан МАНингийнхандаа өгсөн хуурамч диплом, ганц багшаар тогтохгүй төрийн алба гэгч бүгдээрээ
Зочин
2022-09-02 14:02
ХУУРАМЧ ДИПЛОМ Ч ТАМТАГ АА АЛДСАНДАА.ХААИС бол маш олон багш байгаадаа балиар амьтад БАС ДОКТОР ХАМГААЛСАН ХҮРТЭЛ БАЙВАЛ ЯАХ УУ ШАЛ ХУДЛАА ДИПЛОМТОЙ МӨРТЛӨА БАС ХУДЛАА ДОКТОРУУД БҮХ СУДАЛГААГ ОЮУТНУУДЫН ХАШАС ДУТУУ СУДАЛГААГААР ХАМГААЛСАН НӨХДҮҮД МАШ ОЛРН БАЙГАА ШҮҮ
Зочин
2022-09-02 13:42
Багшлах хүн байхгүй гэсэн сургууль цэцэрлэг байгаад байхын. 218 р цэцэрлэг багш байхгүй гээд 9/5 хүртэл хойшлогдсон эхлээгүй бна ш дээ
keyboard_arrow_up