МҮИС-ийн будлианы учгийг Л.Энх-Амгалан сайд АТГААД АВЧЭЭ МҮИС-ийн будлианы учгийг Л.Энх-Амгалан сайд АТГААД АВЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МҮИС-ийн будлианы учгийг Л.Энх-Амгалан сайд АТГААД АВЧЭЭ

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

МҮИС хэмээх хувийн сургууль МУИС-ийн нэрийг “зээлдэж” хэрэглээд арваад жил болж байна. Тодруулбал, тус сургууль МУИС-ийн монгол,  англи нэршлийг  андуурагдах байдлаар ашиглаж ирсэн. Энэ нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд  төөрөгдөл үүсгэдэг юм. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн МҮИС-тай “андуурагддаг”-ийг засахаа өмнө нь мэдэгдэж байв. Тэрбээр хэлсэндээ хүрч буй бололтой. Уржигдар “...Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” гэж мэдэгдэв. Мөн “...Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. АИХ-ын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг МҮИС гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой” гэлээ.

Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн, энэ өдрүүдэд МУИС-ийн 80 жилийн ой тохиож байна. МУИС-ийн түүхийг үзэх нээ, МУИС-ийг АИХ-ын 1940 оны гуравдугаар сарын 22-ны тогтоолд үндэслэн, 1940 оны арванхоёрдугаар сарын 6-нд Сайд нарын зөвлөлөөс Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай 45 дугаар тогтоол гаргажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн 1942 онд Чойбалсангийн нэрэмжит Улсын университетийг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, МУИС нь Дэлхийн II дайны үед үндэс сууриа тавьж, Монгол Улсад үндэсний дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх анхны их сургууль болжээ. Түүнээс хойш МУИС-ийн хууль ёсны үндэсний статус нь Монгол Улсын хууль тогтоомжуудаар баталгаажсаар ирсэн байна.

Харин МУИС-ийнхан нэрээ алдсанаасаа хойш энэ байдлыг залруулахаар ШӨХТГ, УБЕГ, Оюуны өмчийн газар, бас шүүхэд хандаж иржээ. Тухайлбал, МҮИС-ийг МУИС-тай андуурагдахуйц төөрөгдөл үүсч, хэрэглэгчид хохирч байгааг арилгуулахаар ШӨХТГ-т хандсан байна. Тус газраас “...МУИС-ийн шаардлага үндэслэлтэй” хэмээгээд хүлээн авчээ. Ингээд зөрчлийг арилгуулахаар УБЕГ-т мэдэгдэл хүргүүлжээ.

Үүний зэрэгцээ МУИС нь англи нэршлийн “Mongolian National University”,“MNU” хувилбарыг Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулжээ. МУИС өнөөдөр дээрх нэршлүүдийг 12278, 12279 дугаартайгаар хууль ёсоор эзэмшиж байгаа аж. 

Мөн МУИС нь УБЕГ-т “...Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж МУИС-д учруулсан гэм хорыг Иргэний хуульд зааснаар арилгаж, Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүлж байжээ.

Тэгвэл МҮИС-ийн тухайд энэ нэрийг авсан хийгээд их сургуулийн үйл ажиллагаа эрхэлсэн нь нэлээд асуудал дагуулж мэдэхээр болжээ. Хууль хяналтынхан ухвал хэд хэдэн албан тушаалтан холбогдсон эрүүгийн хэрэг ч үүсч болзошгүй дээрээ тулсан байна. Дэлгэрүүлбэл, энэ сургууль анх Гэгээрлийн сайдын 1998 оны долдугаар сарын 9-ны 154 тоот тушаалаар “Чандмань эрдэнэ” нэртэйгээр байгуулагджээ. Дараа нь БСШУ-ы сайдын 2002 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 39 дүгээр тушаалаар Монголын Үндэсний коллеж /МҮК/ нэртэй болжээ. Сүүлд БСШУ-ы сайдын 238 дугаар тушаалаар 2004 оны долдугаар сарын 20-нд Монголын Үндэсний Дээд Сургууль /МҮДС/ нэртэй болсон байна. Ингээд явж байгаад 2013 оны наймдугаар сард  их сургуулийн статустай болж, тусгай зөвшөөрөл авсан байгаа юм. МҮДС гэдэг нэр дээр шүү дээ. Гэтэл МҮДС-ийн эзэд мөн оныхоо арванхоёрдугаар сард МҮИС нэртэй шинэ аж ахуйн нэгжийн гэрчилгээг УБЕГ-аас авчээ. Чухам тэр үед гол будлиан үүссэн байдаг байна. Тодруулбал, МҮДС их сургуулийн статустай. Харин МҮИС нь юу ч үгүй. Тиймээс МҮДС дээр олгогдсон тусгай зөвшөөрлөө МҮИС-ийнх болгож “хувиргаад”, үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байгаа юм. Тэгэхээр одоо МҮДС-д их сургуулийн статус олгосон, түүнийгээ зохих байдлаар ашиглаж буй эсэхэд хяналт тавиагүй БШУЯ-ны нэр бүхний албан тушаалтнууд буруутаж болзошгүй болоод байна. Түүнчлэн МҮИС хэмээх нэрийг олгосон бүртгэлийн байгууллагын ажилтан, албан тушаалтнууд ч татагдаж магадгүй нөхцөл үүсчээ. Ямартай ч БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг ашигласан гэх МҮИС-ийн будлианы учгийг атгаад авсан бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641169
7 эможи

Иргэн
2022-10-07 18:52
Зөв. Энэ сайд мөнч амаргүй асуудлуудыг цэгцэлж байна.
keyboard_arrow_up