Л.Энх-Амгалан: Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө ХАМГИЙН ЯДУУ орны тоонд ордог Л.Энх-Амгалан: Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө ХАМГИЙН ЯДУУ орны тоонд ордог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө ХАМГИЙН ЯДУУ орны тоонд ордог

2022 оны 10 сарын 07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

-ДНБ-ний 4.5 хувийг боловсролд зарцуулж байгаа. Энэ жил урсгал зардалд 14 орчим хувийг зарж байгаа. Энэ тоо боловсролоороо тэргүүлдэг хүмүүсийн жишигт хүрсэн. Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө хамгийн ядуу орны тоонд ордог. Гэтэл олон улсад нэг хүний зардал 8000 ам.долларт хүрсэн. Ингэхээр ДНБ хэмжээ хэт бага байна. Малчны хүүхдүүд долоон насандаа сургуульд орох эрх нь одоо ч нээлттэй байгаа. Бид аль болох сургуулийн насаа доошлуулж байгаа. Хүүхэд нэг жилд сургуульд сурсан хугацаанаас хамаарч, ирээдүйн орлого нь нэмэгддэг гэдгийг олон улсад тогтоосон. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийн гол үзүүлэлт нь тухайн улс оронд хүүхэд дунд сургуульд хэдэн жил сурч байна вэ гэдэг юм. Мөн цахим сургалтын хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлж буй. 

Их дээд сургуулийн гажуудлыг судлахаар найман ажлын хэсэг гарч ажиллаж байна. Их дээд сургууль төгссөн зургаан оюутны дунд нэг л ажлын байр оногдож буй. Гэтэл МСҮТ төгссөн хоёр хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байгаа. Их дээд сургууль дипломгүй ажилгүйчүүдийн армийг бэлтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид хэдэн их дээд сургуулийг эрхийг цуцлаад энэ асуудлыг цэгцлэхгүй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641203
0 эможи

Чулуун
2022-10-09 11:51
Мэдээллийн зуун, цахим хувьсгал хийгдэж байгаа өнөөгийн нөхцөлд ЕБС-ийн 12 жилийн сургалт ямар хэрэгтэй юм бол? Бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улс байсаар байтал заавал гадныхныг дуурайх хэрэгтэй байсан юм уу. Монголчуудын IQ өндөр гэдэг нь батлагдсаар л байна. 90-ээд оноос олон намын тогтолцоо гэж намын нэрээр мэдлэггүй чадваргүй гудамжинд орилсон нөхдийг сайд, даргаар томилсноор гадны хууль дүрэм, тогтолцоог хуулбарлаж хэлбэрдсэнээс өнгөрсөн 30 жилд юу хожив? Хүүхдэд сургуулийн өмнөх насанд нь сургалтын бодлого баримтлаад яагаад 7. 8 наснаас нь сургуульд суулгаж болохгүй гэж... Монголын хөрсөнд таарч тохирсон тогтолцоог бий болгох нь чухал байна аа. Сургуулийн насаа багасгаж 10 жилийн тогтолцоонд шилжих нь зөв байх аа. Ямарч үр дүнгүй, 12 жилийн сургалттай болсноос хойш эсрэгээр төгсөгчдийн боловсрол мэдлэгийн түвшин эрс муудсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
keyboard_arrow_up