Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь ХҮНДРЭЛТЭЙ Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь ХҮНДРЭЛТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь ХҮНДРЭЛТЭЙ

2022 оны 10 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Хүүхдүүд сурч боловсрол эзэмшихээс гадна чанартай хоол хүнсээр хангагдсан байх ёстой. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2100 төгрөг, сургуулийн хүүхдийн үдийн хоол 1500 төгрөг, дотуур байрны хүүхдийн 375 төгрөг байна. Ийм зардлаар хүүхэд өдрийн хүнсний илчлэгээ авч чадах уу?” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

Үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуучин цэцэрлэгийн хоолны мөнгийг төр эцэг эхчүүдтэй хамтран даадаг байсан, саяхныг хүртэл. Халамжийн бодлого хавтгайрснаас үүдэлтэй хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь даадаг тогтолцоо руу орсон. Цаашид 100 хувь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй. Энэ хэлбэр нь төрд асар их ачаалал авчирна. Асуудал нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхэд өдөрт авах илчлэгээ өнөөдрийн тарифаар авч чадаж байна уу? Өнөөдрийн тарифаар хүүхэд өдөрт авах хоолны илчлэгийн 50 хүрэхгүй хувийг л авч байна. Хоол өгч байгаа нь сайн ч дахиад хагас өлсгөлөн байдалтай байлгах асуудал дээр ямар шийдэл гаргах вэ? гэх асуулт анхаарал татаж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641226
1 эможи

Оюун
2022-10-10 20:29
Хүүхдүүдээс харамлах хэрэггүй хоолоо нэмээд ирхээд ядарсан хүмүүс хүүхдээ өгч чадахаа байчихдаг юмаа
Монгол хүү
2022-10-10 11:52
Өгвөл нийтэд нь өгөх! Өгөхгүй бол бас нийтэд нь болих! нь зөв байхаа! Би социализмын үед амьдарч байсан! Тэр нийгэм бол Жинхэнэ халамжийн нийгэм байв, нам нь бүгдийн дээр байхын тулд эзэн хааны дүрийг холливуудынхаар бүтээдэг байсан тул тэд халамжаар ард түмнийг амьдруулж байхад хүртэл маш бага орлоготой ажилчин, малчид ч хүүхдүүдийнхээ цэцэрлэг яслид хоолны болон бусад шаардлагатай бүх зардлыг өөрсдөө өлөн хоноод ч хамаагүй төлдөг байлаа!!! Тэр нь олон нийтэд Шударга нийгэм гэж бүгдэд бодогддог байлаа!!!
keyboard_arrow_up