Сурагчдын цуснаас хүнцэл илэрчхээд байхад салбарын сайд Л.Энх-амгалан сайд чимээгүй л байх уу? Сурагчдын цуснаас хүнцэл илэрчхээд байхад салбарын сайд Л.Энх-амгалан сайд чимээгүй л байх уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчдын цуснаас хүнцэл илэрчхээд байхад салбарын сайд Л.Энх-амгалан сайд чимээгүй л байх уу?

2022 оны 12 сарын 05

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Мөн эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байсан бөгөөд ЭХЭМҮТ-д, бусад хүүхэд нь Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй тухай мэдээлсэн.

Харин тус сургуулийн хордсон сурагчдын цусны шинжилгээнээс хүнцэл, хар тугалга илэрсэн байна. Хар тугалга нь хүний бие огт байх ёсгүй хүнд металл юм. Хэрэв хүний биед орсон бол сэтгэн бодох чадвар(IQ) -тай нь шууд хамааралтай болох нь нотлогдсон билээ.

 Тэгвэл энэ асуудал дээр хамгийн их санаа зовж анхаарал хандуулах ёстой БШУЯ-ын сайд Л.Энх-амгалан сайд нэг ч үг дугарахгүй байгаа нь иргэд болон эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлээд байна. Уг нь хүүхдүүдийг юунд хордсон талаарх шинжилгээний хариуг БШУЯ –нд нь хүргүүлсэн юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
642999
7 эможи

Зочин
2022-12-06 12:32
Миний буруу гэж хэлэхүү
keyboard_arrow_up