МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж ТЭТГЭЛГИЙН МӨНГӨ авдаг байжээ МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж ТЭТГЭЛГИЙН МӨНГӨ авдаг байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж ТЭТГЭЛГИЙН МӨНГӨ авдаг байжээ

2023 оны 2 сарын 15

Arslan.mn

БШУЯ-наас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр гадаадын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудын зээл, тэтгэлгийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөх үеэр  "Оюутнуудад тэтгэлэг олгох сан байгуулагдаад 30 жил болсон байна. Энэ хугацаанд 1 их наяд төгрөгийн санхүүжилтийг 1.3 сая хүүхдэд олгожээ.

МСҮТ нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяанд байсан. Улмаар БШУЯ-ны харьяанд шилжсэнээр боловсролын систем бүтэн болсон гэж хэлж болно. 

БШУЯ-наас МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийн тоог цэгцэлсэн. Ерөнхийдөө 4,000-7,000 хүүхдийн хий тоо гардаг байсан. Улмаар их, дээд сургууль болон ЕБС-д суралцаж буй хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж 200,000 төгрөг авдаг тогтолцоо байсан.

Өнгөрсөн жилийн хавар төгсөгч нарт 200,000 төгрөгийн тэтгэлэг олгоход 4,800 хүүхэд илүү гарч, 7 тэрбум төгрөг авах эрсдэл байсан. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд тухайн сургуульд сураагүй хүний регистрийн дугаарыг ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон дансан дээр бичдэг байжээ. Ийм байдлаар хувьсах зардал авдаг байсан тогтолцоог халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644820
1 эможи

keyboard_arrow_up