БШУЯ: 2.8-аас дээш голчтой оюутнуудыг “Оюутан цэрэг”-т бүртгэнэ БШУЯ: 2.8-аас дээш голчтой оюутнуудыг “Оюутан цэрэг”-т бүртгэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ: 2.8-аас дээш голчтой оюутнуудыг “Оюутан цэрэг”-т бүртгэнэ

2023 оны 3 сарын 03

Цэргийн мэргэжил олгох сургалт болох "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан БХЯ, ЦХХХЯ, БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалах яамны Стратег бодлого төлөвлөлтийн газрын Дайчилгааны бодлого хариуцсан ахлах шинжээч хурандаа С.Рагчаадорж "Эрүүл мэндээр тэмцсэн оюутнууд биеийн тамирын шалгалт өгнө. Гурван шатны шалгаруулалт хангасан хүүхэд “Оюутан цэрэг” сургалтын онолын сургалтад орох эрхээ олж авна гэсэн үг. Онолын сургалт хоёр сарын хугацаатай хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдана. Онолын сургалтыг хангасан хүүхдүүд зургадугаар сарын 15-аас хээрийн дадлага сургалтад хоёр сарын хугацаанд гардаг. Дадлага сургалтаа дууссан хүүхдүүд тангаргаа өргөөд, цэргийн I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг байгаа. Нэг оюутанд 1.5 сая төгрөгийн төсөв оногддог. Энэ жил 200 гаруй сая төгрөгийн төсөв баталсан учраас 200 гаруй хүүхдийг бүртгэнэ гэж тооцоолж байгаа. Анх 1000 гаруй хүүхдийг "Оюутан цэрэг хөтөлбөрт хамруулж байсан бол жил ирэх бүр төсөв бага батлагдаж байна. Тиймээс Батлан хамгаалах яам төсөвтөө тааруулж бүртгэнэ" гэлээ. 

2023 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг цахим хэлбэрээр гуравдугаар сарын 6-10-ны хооронд үргэлжлэх аж. Гуравдугаар сарын 10-нд бүртгэл хаагдах бөгөөд 14-нөөс шалгуур хангасан оюутнууд харьяа дүүргийн цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах юм байна. Эрүүл мэндийн үзлэгийг гуравдугаар сарын 20-ноос зохион байгуулах юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага: 

  • Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна. 

Дээр шаардлага хангасан хүмүүс eMongolia системээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Өнгөрсөн жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцсэн байна.

Монгол Улсад 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 64 сургууль байна. Энэ хичээлийн жилд I дамжаанд суралцаж байгаа 22579 оюутан байгаа бөгөөд 8247 оюутан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645176
0 эможи

keyboard_arrow_up