Л.Энх-Амгалан: Нэрс зарласнаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл Боловсролын зээлийн санд эргэн төлөгдсөн Л.Энх-Амгалан: Нэрс зарласнаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл Боловсролын зээлийн санд эргэн төлөгдсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Нэрс зарласнаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл Боловсролын зээлийн санд эргэн төлөгдсөн

2023 оны 4 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл өгөв.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухааны салбарт үр өгөөж өгөх ЗГ-ын тогтоол баталсан талаар мэдээлсэн. Үүний дараа сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Сэтгүүлч Боловсролын зээлийн сангаас зээл авч, суралцсан хүмүүсийн нэрсийг зарласны дараа эргэн төлөлт нэмэгдсэн эсэх, чанаргүй зээлдэгчдийн асуудлыг АТГ-т өгч шалгуулах эсэхийг тодруулахад тэрээр “Гэрээний үүргээ биелүүлээгүй 231 хүн байгаа. Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа. Өмнө нь энэ хүрээнд 10 тэрбум төгрөгийн хохирол учрах эрсдэлтэй гэж тооцоолж байсан. Одоо 27 тэрбум болж нэмэгдсэн. Үүсэж болох энэ эрсдэлийг байхгүй болгох чиглэлд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

Нэрс зарласнаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл Боловсролын зээлийн санд эргэн төлөгдсөн.

Баасан гарагийн 11.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645919
1 эможи

Иргэн
2023-04-05 23:20
Ашгүй дээ.Авсан бол өгч чаддаг байх хэрэгтэй.Сайхан улс оронд очоод сайн боловсрол эзэмшээд ирсэн бол талархаад өрөө төлчихөд юу нь болохгүй байгаа юм?
Зочин
2023-04-05 20:25
Ха ха их гавьяа байгуулж дээ.
keyboard_arrow_up