О.Батнайрамдал: Гадаадад суралцсан 2,368 оюутанд 363 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон О.Батнайрамдал: Гадаадад суралцсан 2,368 оюутанд 363 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Батнайрамдал: Гадаадад суралцсан 2,368 оюутанд 363 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

Боловсролын зээлийн сангийн хулгайн асуудлаар Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэрээр "БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил тод болгосон. Олон нийтэд ил тод мэдээллийн 300 орчим эх сурвалж байдаг юм байна. Эдгээрт анализ хийж үзэхэд уг сан потенциалтай залуусыг гадаадад сургах хөрөнгө оруулалт хийх ёстой байтал сүүлийн 30 жилд юу болоод өнгөрсөн бэ гэдэг хар хайрцгийг дэлгэж байна.  Боловсролын зээлийн сангийн хулгай гэж нэрлээд байгаагийн учрыг тайлбарлая.

Боловсролын зээлийн сан анх 1993 онд сургалтын зээлийн сан нэртэйгээр байгуулагдсан байна. Ингэхдээ санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зээл олгоно гэсэн байгаа юм. Яг 30 жилийн дараа санхүүгийн дэмжлэг зайлшгүй хүүхдүүддээ очсон уу гэдэг нь асуудал дагуулсан хэвээр байна. 

Боловсролын зээлийн сан олон залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн нь зөв. Гэхдээ гадаадад сурах оюутнуудад өгсөн зээл буруу замаар будаа тээсэн. 

Гадаадад суралцсан 2,368 оюутанд 363 тэрбум төгрөгийн зээлийг тус сангаар дамжуулж улсын төсвөөс олгосон байна. Эдгээрээс 421 нь бакалаврын түвшний оюутан бөгөөд 167 тэрбум төгрөг, магистр, докторт 1,947 оюутныг суралцахад тус сангаас 196 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ зээлийг зөв олгосон бол мөнгөөр үнэлшгүй хөрөнгө оруулалт юм.

Бакалаврын түвшний 421 оюутны 167 тэрбум төгрөг 100% төлөгдөөгүй бол магистр, докторын 196 тэрбум төгрөгийн зээлийн 99% нь төлөгдөөгүй байна. 

БЗС-гийн 196 тэрбум төгрөгөөр гадаадад магистр, докторт суралцсан 1,947 оюутны 41% буюу 867 нь сайдын тушаалаар зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдсөн байгаа юм. БЗС-гаас авсан зээлээс чөлөөлөх журмыг УИХ батална гэж хуульд заасан ч сайдын тушаалаар чөлөөлөлтүүд хийгдсэн нь хууль бус. УИХ журмаа батлахгүй байгаа нь хардлага төрүүлж байна.

2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын тушаалаар БЗС-гаас зээл авсан хүмүүс чөлөөлөгдсөн байдаг юм байна. 2012-2016 онд хамгийн их буюу 435 хүүхдийн магистр, докторын зээлийг тэглэжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол 40.6 тэрбум төгрөгийн зээл тэглэгдсэн байна. 

867 хүнийг БЗС-гийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлсөн үндэслэлийг авч үзвэл, 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын 19 дүгээр хуралдааны тэмдэглэлийн дагуу байх юм. Засгийн газрын хуралдааны уг тэмдэглэлд БЗС-гийн зээлээр гадаадад төгссөн суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, барьцаа, эд хөрөнгө, тэдний холбогдох арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэ гэснийг үндэслэн эдгээр хүмүүсийг БЗС-гийн зээлээс чөлөөлсөн нь хууль эрхзүйн үндэслэл биш гэж харж байна.

БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн ойролцоогоор 90%-ийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байгаа юм" хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647093
1 эможи

keyboard_arrow_up