БЗС-гаас зээл авсан 3000 гаруй хүний материалаас 900 орчим нь устгагдсан гэв БЗС-гаас зээл авсан 3000 гаруй хүний материалаас 900 орчим нь устгагдсан гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БЗС-гаас зээл авсан 3000 гаруй хүний материалаас 900 орчим нь устгагдсан гэв

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гарди  "zarig.mn" сайтад тодруулга өгөх үеэрээ Боловсролын зээлийн сангийн архивын материал устгагдсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " 1992 онд хууль батлагдаж,  Боловсролын зээлийн сан 1993 оноос үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 1997 оноос хойш гадаад суралцах хүүхдүүдэд дэмжлэг олгож байсан. Энэ хугацаанд 3000 гаруй хүний материалаас 900 орчим нь устгагдсан. Би ажлаа хүлээж авахад Боловсролын зээлийн санд ажиллаж байсан үе үеийн мэргэжилтнүүд нь архивын материал устгаад гарсан асуудал гарсан.Энэ бүгдийг одоо ил болгож байгаа.

Боловсролын зээлийн сангаас гадаад зээлд 190 тэрбум төгрөг гаргасан. Тэтгэлэгт болон бусад хөтөлбөрүүдийг оруулбал нийт дүнгээр 230 гаруй тэрбум гаруй төгрөг гарсан. Сүүлийн 3 жилийн байдлаар  жилдээ 150-200 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдэж байсан. Цаашид сайжруулаад явна " гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647205
1 эможи

keyboard_arrow_up