ЗГ: БЗС-гийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгосноор, шаардлага хангасан иргэн бүрт НЭЭЛТТЭЙ болж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн /БЗС/ асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа "шилэн" ажиллагааны хүрээнд БЗС-гийн мэдээллийг ил болгосон. Цаашид тус сангийн үндсэн зорилгод уялдуулан үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Тодруулбал, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийг жил бүр гаргаж, дэлхийн топ их, дээд сургуульд тэтгэлгээр болон зээлээр суралцах боломжийг хангаж ажиллах нь зүйтэй хэмээн үзлээ.
Ингэхдээ Засгийн газраас сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод байлгах зорилгоор сангийн үйлчилгээг 7 хоногийн дотор бүрэн цахимжуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргасан. Ингэснээр хүний оролцоо байхгүй. Төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн бүрт нээлттэй болж байна" гэлээ.