БАЯРТ МЭДЭЭ : Наадмын өдрүүдэд ОУ-ын математикийн олимпиадаас Монгол Улс 5 медаль хүртлээ БАЯРТ МЭДЭЭ : Наадмын өдрүүдэд ОУ-ын математикийн олимпиадаас Монгол Улс 5 медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ : Наадмын өдрүүдэд ОУ-ын математикийн олимпиадаас Монгол Улс 5 медаль хүртлээ

2023 оны 7 сарын 12

Arslan.mn

"Япон улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо. Математикийн олон улсын 64 дэх олимпиадаас Монгол Улс нэг алт, дөрвөн хүрэл медаль, тусгай байрын нэг шагнал хүртлээ" хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Тодруулбал Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын долоо дахь алтан медалийн эзэн, олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч болжээ.

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртсэн бол О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслол маргааш 15:00 цагт зохион байгуулагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648939
0 эможи

keyboard_arrow_up