Т.Ням-Очир: Хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломжтой Т.Ням-Очир: Хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Ням-Очир: Хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломжтой

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар / 2023.08.15/ 88 мянга 973 хүүхэд бүртгүүлээд байна.

2023-2024 оны хичээлийн жилд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана.

Е-Монголиа системээр хүсэлтийг хүлээн авна. Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, цэцэрлэг дээрх дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Хүсэлт гаргасан хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломж бий. Харин зарим хороод хүндэрч байгаа, зарим хороодод хүүхэд бүртгүүлээгүй байгаа. Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн явцын бүртгэлийг харж байгаад зарим тохиргоог хийхээр ажиллаж байна. Энэ жил цахим бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Энэ жил хаягийн бүртгэл харьцангуй цэгцэрсэн байна. Гэхдээ асуудал гарсаар байна. Түр оршин суугчдын хүүхдүүдийг хоёр дахь шатны бүртгэлээр бүртгэнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649715
0 эможи

keyboard_arrow_up