МЭДЭГДЭЛ: Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн ар гэрээс харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол ирээгүй МЭДЭГДЭЛ: Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн ар гэрээс харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол ирээгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МЭДЭГДЭЛ: Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн ар гэрээс харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол ирээгүй

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчид их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байгаа юм.  Энэхүү сургалтын үйл ажиллагаатай холбоотой нийгмийн сүлжээнд "Суралцагчдыг бага дарга нар зоддог, аав ээждээ хэлбэл энэ сургуульд олон жил сурна шүү дээ гэж дарамталдаг" гэсэн утга бүхий мэдээлэл гарсан.

Уг мэдээллийн дагуу Дотоод хэргийн их сургуулиас дараах мэдэгдлийг гаргасан байна. 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

"Жиргээнд эхлэн нийтэлсэн эх сурвалжтай бид ...... дугаарын гар утсаар нь холбогдож, энэхүү мэдээллийн үнэн бодит байдлын талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүссэн боловч татгалзаж, утсаа тасалсан.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор яг одоо Дотоод хэргийн их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд Их сургуулийн сэтгэл зүйчдийн баг ажиллаж байгаа бөгөөд дээрх асуудал тогтоогдоогүй болно.

Их сургуулийн зүгээс жил бүрийн элсэлтийн шалгалт, сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөлтэй байнга холбоотой ажиллаж, мэдээлэл солилцдог бөгөөд өнөөдрийн байдлаар ар гэрээс болон сургалтад хамрагдаж буй суралцагчдаас сургалтын үйл ажиллагаа, харилцааны зөрчил дутагдалтай холбоотой гомдол санал ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийт та бүхэн мэдээллийн эх сурвалжаа баталгаажуулалгүй Их сургуулийн үнэт зүйл болсон мянга мянган сонсогчид, эрдэмтэн багш нарын нэр хүндэд халдсан энэхүү ташаа мэдээлэлд автахгүй, цаашид түгээхгүй байхыг хүсье" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649774
1 эможи

Gg
2023-08-17 18:21
Ug
улаанаа
2023-08-17 11:48
манайхан аливаа асуудлыг хүчээр яаж дардаг нь энэн дээр харагдаж байна. албаны нэр хүнд гэдэг хөлдүү данхайсан гэдэсээ хамгаалах гэж оролдсон мэдлэг чадваргүй зальитай хэдэн хурандаа нарын хувийн ашиг сонирхол бизнес, гаж донгоо хамгаалах хэрэгсэл л болж дээ
keyboard_arrow_up