Л.Энх-амгалан: 18-р сургуулийн 21 сурагч мансууруулах зүйл хэрэглэж хордсон, удахгүй ЗАРЛАНА Л.Энх-амгалан: 18-р сургуулийн 21 сурагч мансууруулах зүйл хэрэглэж хордсон, удахгүй ЗАРЛАНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-амгалан: 18-р сургуулийн 21 сурагч мансууруулах зүйл хэрэглэж хордсон, удахгүй ЗАРЛАНА

2023 оны 10 сарын 27

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. 

Тодруулбал, есдүгээр сарын 21-ний өдөр 21 сурагч бөөлжиж, хордлогын шинж тэмдэг илэрсэн. Мөн аравдугаар сарын 12-ны өдөр ахин 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай эмнэлгийн тусламж авсан юм.

Гэтэл сурагчдын хордсон шалтгаан мансууруулах төрлийн зүйлтэй холбоотой нь тогтоогджээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Сурагчид түрээсийн байрнаас болж хордоогүй. Удахгүй хүчний байгууллага хүүхдүүдийн мансууралтай холбоотой байсныг зарлана. Сурагчдын дунд байгаа электрон тамхины асуудал, ямар нэгэн донтолт үүсгэх зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл ирсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652267
1 эможи

Зочин
2023-10-29 16:58
Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ ярилуахгүй хүнийг буруутгаад дайрчих юм.
sda
2023-10-29 14:44
yatsan surguuli be sda er emgvi mansuurch zawhairch bdag har bagaasaa. Iim zuil suuliin heden jiliin tursh neg bish udaa l naa surguuliig chine sonsoj bn
keyboard_arrow_up