ЕБС-ийн сурагчдын хичээл эхлэх өдрийг амралтын өдөрт ШИЛЖҮҮЛЭХГҮЙ, Ирэх долоо хоногийн Даваа гарагт хичээл орно
2023 оны 11 сарын 08
Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт эхэлнэ. Харин арваннэгдүгээр сарын 14-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр таарч, бүх нийтээрээ амарна.
Сурагчдын хичээл эхлэх өдрийг өөрчлөх эсэхийг БШУЯ-наас тодруулахад "ЕБС-ийн сурагчдын хичээл эхлэх өдрийг амралтын өдөрт шилжүүлэх зохицуулалт хийгдэхгүй. Ирэх долоо хоногийн Даваа гарагт хичээл орно.
Гамшиг ослын үед л хичээлийн өдрийг шилжүүлэх эрх нь Боловсролын сайдад байгаа. Энгийн үед хичээлийн өдрийг амралтын өдөрт шилжүүлэх зохицуулалт хийхийг хуулиар хориглосон" гэсэн мэдээллийг өглөө.
ЕБС-ийн сурагчид энэ жил дөрвөн улирал хичээллэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
652610
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: