С.Чинзориг: Томуугийн тархалт СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ ӨӨРЧЛӨХ хэмжээнд хүрээгүй С.Чинзориг: Томуугийн тархалт СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ ӨӨРЧЛӨХ хэмжээнд хүрээгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: Томуугийн тархалт СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ ӨӨРЧЛӨХ хэмжээнд хүрээгүй

2023 оны 12 сарын 04

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр томуугийн өвчлөлийн талаар С.Чинзориг “Томуу, томуу төст өвчний тархалтыг таван үе шатаар авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатанд байна.Амбулаторийн үзлэгийн зургаа орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.Томуугийн тархалт идэвхжлийн түвшинд байгаа учир хичээл, сургуулийн амралтыг өөрчлөх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй.Томуугийн дэгдэлт нэмэгдвэл ашиглах зориулалтаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 297, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 575 ор дэлгэсэн.Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна” гэв.

Өнөөдрөөс амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж эхэлжээ. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна.

Мөн ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч нар болон АШУИС-ийн төгсөх курсийн 90 оюутанд, хоол, унааны зардлыг өгч туслахаар ажиллуулж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653166
0 эможи

Зочин
2023-12-04 16:46
Нүцгэн нимгэн гүйлдээд ханиад тусаж байна өвөл шүүдээ. Сайдын хэлдэг үнэн
keyboard_arrow_up