Цэцэрлэгийн багшдаа зодуулсан 2 настай охин зөөлөн эдийн гэмтэл авч, тархи нь доргижээ Цэцэрлэгийн багшдаа зодуулсан 2 настай охин зөөлөн эдийн гэмтэл авч, тархи нь доргижээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн багшдаа зодуулсан 2 настай охин зөөлөн эдийн гэмтэл авч, тархи нь доргижээ

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

Зайсанд байрлалтай "Жогжоохой" цэцэрлэгийн багш хоёр настай сурагчаа зодож, гэмтэл учруулжээ.

Энэ талаар тухайн хүүхдийн ар гэрээс дараах мэдээллийг цацлаа. Тэд, "Хоёр настай бяцхан охиныг хоёр гар, гуяыг нь хөхөртөл нь зодож байгаа бичлэг нь устгагдсан ба зүгээр л өөр нэг өдрийн байгаа бичлэгийг нь сонгоод үзэхэд л үндсэн багш, туслах багш ялгаагүй хүүхдийг зодож, түлхэж, базаж, уйлах үед нь ам руу нь хуруугаа хийж дарж яргалсан аймшигтай шорон шиг газар бол Зайсанд байрлалтай "General Town"-ий Жогжоохой цэцэрлэг. Хүүхдийг аймхай цочимхой, айдастай, цэцэрлэгтээ л явахгүй гэж царай алдаж гуйдаг болтол нь яргалдаг газар.

Зөөлөн эдийн олон гэмтэлтэй, тархины доргилттой гэж байна. Та нар үр хүүхэдгүй юм уу? Удирдлага нь чөлөө аваад тогооч нь орлодог газар. Энэ багш 30 жил улсын цэцэрлэгт багшилж байсан гэхээр 30 жил бусдын нялх үрийг яргалж байсан гэсэн үг үү? Энэнээс ч илүү их бичлэг баримт байна. Та нар хүн мөн үү?" гэжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653644
2 эможи

keyboard_arrow_up