М.Төртогтох: Хүүхдүүд 5 өдөрт 19 хичээл үзэж байна. Үүнийг хүүхэд байтугай том хүн ч ойлгохгүй М.Төртогтох: Хүүхдүүд 5 өдөрт 19 хичээл үзэж байна. Үүнийг хүүхэд байтугай том хүн ч ойлгохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Төртогтох: Хүүхдүүд 5 өдөрт 19 хичээл үзэж байна. Үүнийг хүүхэд байтугай том хүн ч ойлгохгүй

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

“Монголын боловсролын системийн хоцрогдол: Амлалт болон хийх ажил” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлж байна.

Тэрбээр "Манай улс дэлхийн хамгийн олом хичээл үздэг орноор тодорч байгаа.  Манай хүү 8-р ангид суралцдаг. Долоо хоногийн 5 өдөрт 19 хичээл үзэж байна. Манай хүү байтугай би ч энэ их хичээлийг ойлгохгүй.  Ийм байхад багш нь чи залхуу, чи даалгавар хийдэггүй гэдэг. Угтаа бол тэр хүүхэд ерөөсөө залхуу биш. Миний одоо ярьж байгаа дэлхийн улс орнууд 1940 онд ярьж байсан. Энэ тухайд хүүхдүүдээ, багш нараа сонсоод арга хэмжээ авсан, өөрчлөлт хийсэн. Яагаад гэвэл цэвэр боловсон хүчин улс оронд нь хэргтэй учраас сонссон. Хэн нэгэн дээрээс шууд ингэ тэг гэдэг зүйл боловсролд байдаггүй. Сүүлд багш нар хүүхэдтэй ажиллахаас илүү цаас, компьютерийн араас босохоо больсон. Энэ багш, сургуулийн удирдлагын буруу биш. Магадгүй хүн амын өсөлтөө тооцоолоогүй байх. Энэ хэвээр байхаар бол нэг айл нэг хүүхэдтэй байх хууль гарга.

Боловсрол өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Тиймээс анги дүүргэлтээ багасгах шаардлагатай. Сургууль бүр нэг ээлжээр хичээллэж, нэг ангид 30 хүүхдээс ихгүй байх хэрэгтэй байна.

Судалгаагаар 15 настай хүүхэд унших чадвар муу бол цахим залиланд өртөх магадлал 50 хувь байна. Энэ нь тухайн хүүхэд уншаад бодож, анализ хийж чадахгүй байна гэсэн үг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл боловсрол бол маш чухал асуудал юм" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655300
1 эможи

Зочин
2024-04-09 08:55
яг зөв ирээдүйд хэрэг болохгүй хичээл үзэж байхаар ядаж хэрэг болох бэлгийн боловсрол, харилцаа, хүндлэл, амьдралд ойр хичээл үзмээр байна
зочин
2024-03-12 14:48
амьдралд хэрэггүй олон юм сургахаа зогсоох цаг болсон. төгсөн гарч буй суралцагсадын дийлэнх нь ажилд ороё өрөгдлөө бичиж чадахгүй ,өвчин туслаа гээд эрүүл мэндийн наад мэдлэг байхгүй , ахуй амьдралдаа цахилгааныхаа дамжуулах утасныхаа даацыг мэдэхгүй ,олон олон мэдэхгүйтэй төгсөж байгаа . гадаад хэл маш муу . байгалийн ухааны хичээл тааруу . ийм л байна
keyboard_arrow_up