Боловсролын яамнаас бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмж гаргажээ Боловсролын яамнаас бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмж гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын яамнаас бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмж гаргажээ

2024 оны 8 сарын 07

Arslan.mn

Хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагч нарт хандан Боловсролын Яамнаас зөвлөж байна.

Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой гэв.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана” хэмээн онцлов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658094
1 эможи

Баярхүү
2024-08-08 07:55
Багш нь галзууртлаа харандаа үзүүрлэхдээ
keyboard_arrow_up