Сурагчдын үдийн хоолыг “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын жороор хийнэ Сурагчдын үдийн хоолыг “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын жороор хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчдын үдийн хоолыг “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын жороор хийнэ

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

Япон улсын ЖАИКА олон улсын байгууллагын “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд боловсруулсан “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын нээлт өчигдөр боллоо. Боловсролын яам, ЭМЯ, ХХААХҮЯ, нийслэлийн ЗДТГ, Боловсролын газар, ШУТИС, Өвөрхангай, Дундговь аймгийн Боловсролын газар, ХХААГ, ЭМГ болон төсөл хэрэгжиж буй сургуулиудын төлөөлөл уг номын нээлтэд оролцов. Бусад аймгийн Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хоолзүйч, тогооч зэрэг 510 хүн цахимаар оролцсон юм.

2024-2025 оны хичээлийн жилд "Үдийн хоол" хөтөлбөрийн дагуу бага ангийн сурагчдын хоолыг бэлтгэхэд энэ номыг ашиглах юм байна.  Дээрх төслийг хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад ЖАИКАЙ олон улсын байгууллагаас хоол шим тэжээлийн боловсрол олгох сургалтын материал гардуулан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658354
0 эможи

keyboard_arrow_up