Шинэ сургуулийн сагсан бөмбөгийн талбай хэсгийн өндөр хүчдэлийн шонг шилжүүлэх боломжгүй Шинэ сургуулийн сагсан бөмбөгийн талбай хэсгийн өндөр хүчдэлийн шонг шилжүүлэх боломжгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ сургуулийн сагсан бөмбөгийн талбай хэсгийн өндөр хүчдэлийн шонг шилжүүлэх боломжгүй

2024 оны 8 сарын 22

Arslan.mn

2022 онд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг шалтгаан болсон.

Мөн сургууль, цэцэрлэгийн барилга орчимд өндөр хүчдэлийн шон таарсан. Үүнийг шилжүүлэх боломжгүйг холбогдох байгууллагаас мэдээлсэн” гэлээ.

Холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, тус сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар болжээ.

Мөн сургуулийн сагсан бөмбөгийн талбай барих хэсэгт өндөр хүчдэлийн шон байгаа учраас зураг төсөл нэмэлтээр хийж, хамгаалалтын бүрээс хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658399
1 эможи

keyboard_arrow_up