С.Баржав: Зурагтаа байнга асаалттай байлгах нь хүүхэд дэлгэцийн хамааралтай болох эхлэл болдог С.Баржав: Зурагтаа байнга асаалттай байлгах нь хүүхэд дэлгэцийн хамааралтай болох эхлэл болдог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Баржав: Зурагтаа байнга асаалттай байлгах нь хүүхэд дэлгэцийн хамааралтай болох эхлэл болдог

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Хүүхдийн дэлгэцийн хамаарал болон түүнээс хэрхэн гаргах талаар гэр бүл судлаач С.Баржав өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай гэр бүл том хүүдээ утас болоод таблет зурагт зэргийг бага зэрэг үзүүлдэг байлаа. Биднийг бага байхад гэрийн зурагт үргэлж л яагаад ч юм бүү мэд асаалттай байдагсан. Тэр янзаар зурагтаа асаагаад орхичихдог, заримдаа хүүхдийн суваг дээр тааруулаад хаячихдаг. Ингээд том хүү маань бид хоёрын маш өчүүхэн алдаанаас болж бага багаар зурагтнаас таблэтруу - таблэтнээс утасруу орох эхлэл тавигдсан юм даа. Заримдаа бид хоёр яагаад үзүүлэх болсон юм бэ гэж өөрсдөөсөө асуухад үнэхээр яарсан, сандарсан, хүүхдээ түр саатуулах үед эсвэл ядарсан үедээ түр амсхийх гэж хааяа хааяадаа өгчихдөг байсан гэж бодох ч энэ бол өөрсдийгөө хөөрхөн аваад гарчих сайхан шалтаг л байсан.

Яахав хүүхэд болсон хойно эхэндээ хэсэг үзээд буцаагаад өгчихдөг байсан. Бид залуу эцэг эх хэдий ч Миний хувьд гэр бүл судлал чиглэлээр олон жил сурч ажилласан өөрийгөө олон талын мэдлэгтэй хүүхэд хүмүүжүүлэх тал дээр сайн гэж үнэлдэг бас тэгж боддог байсныг нуух юун. Гэсэн хэдий ч хүүгийн маань хэрэглээ өдрөөс өдөрт бага багаар нэмэгдсэнийг бид хоёр хэсэгхэн хугцаанд анзаарах сөхөөгүй хоёр талд завгүй ажиллав. Нэг ээж дээрээ, нэг аав дээр ирж утас шалж, гуйж заримдаа хоолоо идэхгүй, үүнийг ч хийхгүй гэдэг болсоор сүүлдээ гадуур хамт хооллож явахад, машинд суухад ч утас нэхэж үздэг болчихсон байлаа.

Бид хүүгийнхээ энхрий хөөрхөн харц, эелдэг зөөлөн аашийг хэдхэн сарын дотор эрс өөрчлөгдөхийг харсан. Одоо бодоход үнэхээр гунигтай бөгөөд өөрсдийгөө зэмлээд ч барамгүй алдаа гаргаж байснаа ухаарсан.

Нэгдүгээрт хүү маань Ууртай болов - Жигтэйхэн уурлаж дөнгөж 2 настай хүүхэд гэхэд утаснаас болж уцаарлан эцэг эхрүүгээ хөмсөгөө зангидан хардаг болов. Мэдээж тархи нь хүчтэй допамин ялгаруулж байгаа учир үүнийгээ л нэхээд байгаа хэрэг. Ингээд тархи үүнийгээ авахын тулд хүчтэй өдөөлт өгч янз бүрийн арга сэдэж эхлэх аж. Хоолоо өлсөж байсан ч идэхгүй, үгэнд орохгүй, юм л болвол уйлж сэтгэлээр унаж эцэст нь утсаар л аргалах сонголтруу тулгадаг. Та хэзээ нэгэн цагт хүүхэддээ чихэр өгч аргалдаг байсан шиг одоо утас нэгдүгээрт дараа нь чихэр. Мэдээж аль аль нь хүүхдэд маш муу.

Хоёрдугаарт хүү маань Тогтвортой сууж төвлөрхөө болив - Нүд нь утас авсанаас хэсэг хугцаанд гөлийж амьдралаас тасарч бодит ертөцөд дур сонирхолгүй болж олигтой толгохоо ч болив. Хэсэг тоглох гэснээ тоглоомдоо уурлаж эвлүүлдэг тоглоом нь эвлэхгүй болохоор уурлаад шидээд орхив. Хүүхдийн үзэж байсан контент нь хурц тод өнгөөр гэрэлтэж дуулж бүжиглэж байсан ч жинхэнэ ертөцөд тэгээгүйд бухимдав. Ингээд эргээд илүү сонирхолтой, хөгжилтэй ертөнцрүүгээ буцахыг хүснэ.

Гуравдугаарт хүү маань Нойр, хоолонд муудаж харилцааны сөрөг зуршилтай болов. Бид ойр ойрхон хүүхэдтэйгээ утаснаас болж маргалдан хүүгээ хэн хэн нь өмөөрч эсвэл өрөвдөж заримдаа санаандгүй хүүгээ буруутгачихсан байдаг байв. Чин үнэнийг хэлэхэд тэдэнд маань ямар ч буруу байхгүй. Бүр ямар ч шүү. Үзүүлэхийг зөвшөөрсөн аавых нь бас ээжийх нь томчууд бидний буруу.

Ингээд бид буруугаа хэн хэнрүүгээ чихэлгүйгээр харин хүүгээсээ уучлалт гуйхаар болов. Мэдээж зүгээр уучлалт гуйгаад өнгөрөх хэрэг биш. Бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Хэрхэн энэ дэлгэцийн хамаарлаас нь салгаж, алдаа зөрчлөө арилгаж хэвийн өсөлт хөгжлийг нь дэмжих вэ гэдэг төлөвлөгөө. Амаргүй ч энэ бүгд энхрий хүүгийнхээ сайн сайхны төлөө, ирээдүйд сайхан хүдэр чийрэг, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй Монгол залуу хүү болгох бидний хүсэл. Ямар эцэг эх үүнийг хүсэхгүй байх билээдээ.

Бидний авсан төлөвлөгөө бас аргачлал

Нэгдүгээрт - Огцом биш ч бага багаар дэлгэцийн хэрэглээг нь хумиж эхлэв. Хяналт тавьж хүүхэдтэйгээ за яг 10 минут үзнэ шүү гэж хэлээд 8 минутын өмнө за удахгүй дуусах гэж байна шүү миний хүү гэж сануулаад 9 минут болох үед нь за дуусчихсан учир өөрөө унтраагаарай гэж хэлээд удирлагийг нь хажууд нь тавина. Эхэндээ хүү маань үгүй чадахгүй гэж хэлэх ч өдөр бүр давтахаар хүүхэд өөрөө хэлсэн амандаа хүрч яг цагтаа, яг өөрөө унтраадаг болсон. Ингээд бага багаар утасыг ч хориглов. Гол нь хориглохдоо уурлаж биш маш эвээр утас бол чамд сайн биш нүд чинь өвдөнө, толгой өвдөнө гэх зэргээр мэдээлэл өгнө. Тэд маш сайн ойлгодог. За одоо шинэ дүрэмтэй болсон манай гэр бүл хэн ч гэртэй утасаа оролдохгүй мөн эцэг эхчүүд ажлын шугмаар маш багаар л утсаа үзэх эсвэл хүүхдээ унтасны дараа гэх мэтээр өөрсдөө ч тавьж буй шаардлагаа биелүүлнэ. Үргэлж асаалттай байсан зурагт байнга унтраастай. Бараг зарах уу гэх хэмжээнд очтолоо.

Хоёрдугаарт - Дэлгэцний хамраалаас гараад ирэхээр хүүхэд юу хийх вэ гэж эхэндээ маш их уйтгарлаж таниас их зууралддаг. Хүү маань ч тэгсэн. Хамт цагийг боломжоороо өнгөрүүлж, боломжгүй үедээ тоглоомоороо тоглоорой гээд орхино. Тун удахгүй өөрөө тоглоомнуудаа сонирхож бага багаар өөрийгөө хөгжөөж, идэвхитэй төсөөлөн бодож тоглож эхэлдэг. Хүүхэд үе үе утас зурагт асууна ялангуяа олон хүний газар хоол идэх үед хүнтэй эд юм ярих үеүүдэд. Та үүн дээр алдаа гаргаж хэрхэвч болохгүй. Миний хүү бидэнд огт тийм яриа байхгүй чи мэдэж байгаа шүүдээ гэж хэлээд хийж болох арга зүйл санал болгодог. Арга нь яаж ийж байгаад л олдчихдог учраас та тэр үед тархиа сайн ажлуулаарай. хэхэ

Гуравдугаарт - Хүүхэддээ идэвхитэй ном уншиж, юмсыг хэрхэн өөрөө сурч мэдэж авах боломжтойг зааж өг. Хувцас эвхэх хэрхэн хөгжилтэй болох. Шүд сайхан бол зүс сайхан, ногоо жимс идэж хүчтэй болно гэх мэтчилэн өдөр тутмын хийдэг зүйлсээ сайн рекламдах хэрэгтэй. Өөрөө ч сайн жүжиглээд өг. Учир нь танийг л хараад дуриана шүүдээ.

Ингээд энэ хэвшлээрээ хэдхэн сарын дотор дэлгэцийн хамаарлаас хүүгээ бүр мөсөн гаргаж чадсандаа. Дөнгөж саяхан зурагт үзмээр байна гэхээр нь үзүүлээд хэсэгхэн хугцааны дараа хамт гадагшаа гарах уу гэхэд хүү маань шууд унтраагаад баяртай нь аргагүй хамт гарсан. Үзүүлж байгаа нь зүгээр л шалгаж байгаа хэрэг. Хүүхэд өөрөө бүгдийг ухамсартайгаа даван туулах хэрэгтэй бид үүнд маш сайн дэмжлэг болгож аль болох тайвнаар бас удаанаар зааж мөн сургаж, үлгэрлэх хэрэгтэй юм шүү.

Эрхэм эцэг эхчүүд томчууд та нараасаа хичээнгүйлэн хүсэхэд бидэн шиг алдаа гарган хүүхдийнхээ таньтай өнгөрүүлэх алтан хором бүрээ бүү алдаарай. Тэдэнд ирээдүйдээ итгэлтэй эцэг эхээрээ бахархдаг бүрэн дүүрэн амьдралыг өгөөрэй. Баярлалаа" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658453
0 эможи

keyboard_arrow_up