Х.Онолт, Ч.Ирмүүн нар Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртлээ Х.Онолт, Ч.Ирмүүн нар Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 11, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Онолт, Ч.Ирмүүн нар Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртлээ

2024 оны 9 сарын 09

Arslan.mn

Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиад Египет улсад есдүгээр сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг дөрвөн сурагч оролцдог. Монголоос нийслэлийн “Nest education” сургуулийн 12-р ангийн сурагч Хурцбилгүүний Онолт, нийслэлийн “Эрхэт эрдэм” сургуулийн 11-р ангийн сурагч Чинбатын Ирмүүн, Завхан аймгийн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн  12-р ангийн сурагч Жамъянгаравын Тамир, нийслэлийн “Оюунлаг” сургуулийн 10-р ангийн сурагч Ганзоригийн Эрхэм нар оролцож байна.

Тус олимпиадаас Х.Онолт, Ч.Ирмүүн нар хүрэл медаль хүртжээ.

Энэ нь сурагч Х.Онолтын хувьд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль аж. Олимпиадад Монголын багийн ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр нар ажилласан байна. Зочноор “Эрхэт эрдэм” сургуулийн захирал Ч.Сугардорж оролцжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658772
1 эможи

keyboard_arrow_up