Хиймэл оюуны олимпиадаас Монголын баг 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ Хиймэл оюуны олимпиадаас Монголын баг 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хиймэл оюуны олимпиадаас Монголын баг 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

ЮНЕСКО-ийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв (ICAIRE) нь Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай (SDAIA) хамтран Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг (IAIO) 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотод зохион байгуулагджээ.

Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч оролцон өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн Болгар улсын Бургас хотод болсон хиймэл оюуны олимпиадад оролцсон баг оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.

  • Алтан медалийг оюунлаг сургуулийн сурагч Н.Батсүх
  • Хүрэл медалийг Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн
  • Багийн бусад хоёр гишүүн болох Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж шагналт байранд орлоо.

Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажилласан байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658868
0 эможи

keyboard_arrow_up