Дэлхийн ур чадварын уралдаанд шагналт байр эзэллээ Дэлхийн ур чадварын уралдаанд шагналт байр эзэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн ур чадварын уралдаанд шагналт байр эзэллээ

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын 7 суралцагч ур чадвараа сорин өрсөлдлөө. Манай 2 суралцагч 700 онооны босгыг давж, шагналт байрт шалгарлаа. Бусад 5 оролцогч 700 оноотой, маш ойр гүйцэтгэлтэй байв.

Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Өмнөговь политехник коллежийн суралцагч Б.Чухал 704 оноо (Medallion for Excellence), эксперт багш Ц.Хашмөрөн

CNC Токарь мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо (Medallion for Excellence), эксперт багш Г.Оюунбат 

Тогооч мэргэжлийн төрөлд Техник технологийн политехник коллежийн суралцагч Г.Азбаяр 696 оноо, эксперт багш С.Цэнд-Аюуш

Сантехник мэргэжлийн төрөлд Барилгын политехникийн коллежийн суралцагч Ш.Мөнгөншагай 690 оноо, эксперт багш С.Батаа, орчуулагч Г.Чанцалдулам

Мужаан мэргэжлийн төрөлд Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн суралцагч Н.Буд 688 оноо, эксперт багш Б.Анхбаяр, орчуулагч C.Цэнд-Аюуш

Өрөг угсралт мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч Ш.Өсөхбаяр 685 оноо, эксперт багш Л.Эрдэнэчулуун, орчуулагч Т.Бэхбат

Цахилгаан мэргэжлийн төрөлд Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Б.Хишигт 684 оноо, эксперт багш Ж.Уранцэцэг, орчуулагч Т.Энхгал

Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Б.Чухал "BEST OF NATION" шагналын эзэн болов.

Нийт 62 улсын 1400 тамирчин өрсөлдсөн энэхүү уралдаанаас 26 орон медаль хүртсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658895
1 эможи

keyboard_arrow_up