Завхан аймгийн ЕБС-ийн компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижуулжээ
2024 оны 10 сарын 03
Мэдээлэл зүйн багш нарын чадавхжуулах, ухаалаг танхим байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр Боловсролын яам, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газар хамтран ажилладаг.
Энэ хүрээнд Говь-Алтай, Завхан аймгийн нэг, нэг сургуулийн компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижуулжээ. Харин өнгөрсөн онд 490 багшийг БНСУ-д мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулж, 16 сургуульд мэдээлэл технологийн танхим байгуулсан аж.
Түүнчлэн сурагчид мэдээлэл технологийн чиглэлээр БНСУ-д суралцах боломжийг бүрдүүлэхээр талууд хамтран ажиллаж буй хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659250
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: