Ч. Мөнхсайхан : Б.Сэмжидмаа нь Тийболыг Монголд хөгжүүлэхэд том алхам хийсэн хүн Ч. Мөнхсайхан : Б.Сэмжидмаа нь Тийболыг Монголд хөгжүүлэхэд том алхам хийсэн хүн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 08, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ч. Мөнхсайхан : Б.Сэмжидмаа нь Тийболыг Монголд хөгжүүлэхэд том алхам хийсэн хүн

2024 оны 10 сарын 08

Arslan.mn 

Монголын Бэйсбол софтбол холбооны Дэд ерөнхийлөгч, Монголын Тийболын холбооны ерөнхий дасгалжуулагч Ч.Мөнхсайхантай ярилцлаа.

Монголд анх Тийболын холбоо нь хэзээ байгуулагдсан юм бэ?

Монголын Тийболын холбоо нь анх 2019 онд байгуулагдсан. Монголд Тийболын холбоог байгуулахад Японы Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваучи Широ гэдэг энэ эрхэм ихээхэн дэмжлэг, нөлөө үзүүлсэн.

Энэ эрхэм өөрөө Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч төдийгүй, Японы Анан хотын бэйсболыг дэмжих холбооны тэргүүнээр ажилладаг. Монголд их элэгтэй соёл, боловсролын салбарт маш олон ажлыг санаачилсан хүн байдаг.

Анх Тийболын холбоо байгуулагдаад үйл ажиллагаа явуулахад Ковидын үе таарсан учраас эхний ээлжинд тус спортын дүрэм, журам, хөтөлбөр зэргийг орчуулах, сургалт уулзалтууд хийх ажлуудыг зохион байгуулж байсан.

Тийболын спортын онцлог нь хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллаж сурах, ялагдал хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг олон талын чадварыг суулгадаг спорт юм. Хүүхдэд ёс зүйн хүмүүжлийг олгодог учраас Монголд багш, эцэг эхчүүд их дуртай хүлээн авч байгаа.

Тийболын спорт сүүлийн жилүүдэд манай улсад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Одоогийн байдлаар ямар сургуулиуд хамрагдаад байгаа вэ?

2023 оноос Монголын Тийболын холбооны Ерөнхийлөгчөөр Баяртулгын Сэмжидмаа сонгогдсон. Б.Сэмжидмаа нь Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж, боловсролын салбарт, хүүхдийн төлөө маш олон ажил санаачлан хийсэн хүн юм билээ. Тиймээс Б.Сэмжидмаад хүүхэд, багачуудыг багаас нь биеийн зөв хөдөлгөөнтэй байх, Тийболоор дамжуулан багаар ажиллаж сургах том үүрэг оногдсон.

Түүний хувьд Тийболыг Монголд хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд том алхам хийсэн гэж хэлж болно. Учир нь Б.Сэмжидмаа ажлаа авсан даруйдаа Баянгол дүүргийн цэцэрлэг, ЕБС-иудад Тийболыг нэвтрүүлж, хүүхдүүдийг баг болгон маш сайн бэлтгэж эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил 2023 онд Монголын Тийболын холбооноос хоёр шигшээ баг Японд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг алт, нэг хүрэл медаль авсан. Энэ жил 2024 оны наймдугаар сард Япон улсад зохиогдсон Азийн Тийболын аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 орны 28 баг оролцсон. Үүнд Монголоос Баянгол, Баянзүрх дүүргийн шигшээ багууд, орон нутгийн гурван баг гээд нийт таван баг оролцсон. Бид богино хугацаанд амжилт гаргаж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр баг нь мөнгө, нэг баг нь хүрэл, хоёр нь шагналт байранд шалгарч багаараа алтан медалийн эзэн болсон.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүд албан ёсоор Тийболыг нэвтрүүлж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд туршилтаар явж байна. Аймаг орон нутгаас Дархан, Эрдэнэт, Булган, Архангай, Хэнтий – Бор-Өндөр, Сэлэнгэ аймагуудад амжилттай хэрэгжиж байна.

Бусдыг “нэг”-т тавьж, “хамтдаа” гэсэн уриатай тоглодог учраас Монгол хүнд хэрэгтэй, нутагших боломжтой спортын нэг төрөл “ТИЙБОЛ” юм.

Энийг Б.Сэмжидмаа дарга маш сайн ойлгож, дэмжиж хүүхдийн төлөө ажилладаг маш олон байгууллага, шийдвэр гаргах төрийн байгууллагуудыг ч хамруулж, тэдний дэмжлэгийг авч чадсан. Одоо Тийболоор хичээллэдэг хүүхдүүдийн багш, эцэг, эхчүүд маш талархалтай дэмжиж ажиллаж байгаа.

Тийбол гэдэг нь манайхаар гүүтэг маатаг гэдэг тоглоомтой их ижил санагдсан. Уг спортоор бага, дунд ангийн хүүхдүүд хичээллэхэд нэмэлт тоноглол, хэрэгсэл хэр их шаардагддаг вэ?

Миний бие одоо Монголын бэйсбол, софтболын холбоо болон Тийболын холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Хүндэт консул Каваучи Широ Монголын Тийболын салбарт маш их хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэрбээр сүүлд 2023 онд Баянгол дүүргийн 20 ерөнхий боловсролын сургууль, 15 цэцэрлэгт иж бүрэн хэрэгслийг бэлгэлсэн. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд шаардлагатай хэрэгслийг гардуулж өгсөн.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хөнгөн, жижиг булчинг ажлуулах хөдөлгөөн, бөмбөгтэй дасгал, хөдөлгөөнийг хийлгэдэг. Харин бага ангийн хүүхдүүдэд илүү аюулгүй байдлаар тоглуулах хэлбэрээр заадаг. Дунд ангийн сурагчдад мэргэжлийн техник дасгалууд орж, цохиур, хамгаалалтын хэрэгсэл, багаар ажиллах хөтөлбөрүүд мөн ордог. Монгол хүүхдийн биеийн онцлогт тохиросн орчин нөхцөл голдоггүй, ээж аав гэр бүлээрээ ч тоглох боломжтой спортын төрөл юм.

Мөн Тийболоор амжилт гаргасан, хүүхдүүдээ сайн сургасан багш нарыг урамшуулах, дэмжих тал дээр Б.Сэмжидмаа дарга маш санаачилгатай ажилладаг. Багш нарыг ч мөн Япон улсад туршлага судлах, сургалтад хамрагдах орчин нөхцөлөөр хангах ажлыг Б.Сэмжидмаа дарга хийсэн нь зөв ажил болсон гэж хэлж болно.

Хүүхдийн төлөө олон ажил санаачилж, тэдний оюунд төдийгүй биеийн хөгжилд үнэтэй хувь нэмэр байнга оруулдаг Баяртулгын Сэмжидмаадаа холбооныхоо зүгээс ажлын амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659360
0 эможи

keyboard_arrow_up