Г. Халиунаа олон улсын эдийн засгийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
Олон улсын эдийн засгийн VII олимпиад (International Economics Olympiad, IEO) Хонг Конг хотноо 7- р сарын 22-31 өдрүүдэд зохион байгуулагдаж, манай улсын сурагчид амжилттай оролцоод иржээ.
Тодруулбал, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагч Г. Халиунаа мөнгөн медаль хүртсэн нь олон улсын энэхүү олимпиапаас хүртсэн манай улсын анхны медаль боллоо.
Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг таван сурагч оролцдог. Энэ жилийн багийн гишүүдэд Монгол тэмүүлэл сургуулийн сурагч Ц. Нинжин (багийн аxлагч), Н. Солонго, Б. Биндэрьяа нар, Орчлон олон улсын сургуулийн сурагч Д. Тэмүүлэн, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагч Г. Халиунаа нар оролцсон юм.
Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн Эдийн засгийн тэнхим оролцсон сурагч нарт зөвлөгөө өгч туслаж, Б. Цогт-Эрдэнэ багш сурагчдыг идэвхтэй дэмжиж ирсэн. Энэ жилийн хувьд дасгалжуулагч багшаар Орчлон олон улсын сургуулийн багш Карлос Кроуфорд (Carlos Crawford), МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д. Эрдэнэбулган нар ажиллав.
Улсаа төлөөлж олон улсын олимпиадад амжилттай оролцсон багийн гишүүдэд баяр хүргэж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн удирдлага, Эдийн засгийн тэнхимийн багш нар багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус олон улсын олимпиадад өндөр амжилт гаргаж мөнгөн медаль хүртсэн Г. Халиунааг МУИС-ийн Эдийн засгийн бакалаврын хөтөлбөрт урилгаар элсэн орж суралцаx эрхийн бичгээр шагналаа.
Эх сурвалж: МУИС