Б.Алтанхүү 100 буудалт даамын өсвөрийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2024 оны 11 сарын 01
Өсвөр, залуучуудын ДАШТ-ий үндсэн төрлийн медальтнууд дөнгөж сая тодорлоо.
Тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө манай 3 тамирчин аваргалах болзлоо аль хэдийнэ хангаад байсан бол тэдэн дээр дахин нэг алтан медальтан нэмэгдсэн байна.
Тухайлбал, 9-10 насны хөвгүүдийн төрөлд "Алтан хүү" клубийн тамирчин, спортын дэд мастер Бүдхандын Алтанхүү 15 оноогоор тэргүүн байр эзэлжээ.
Мөн З.Отгонсүрэн (14-16 нас, охид), Б.Алтан-Эрдэнэ (9 хүртэлх нас, хөвгүүд) нар мөнгө, Д.Ангараг (9-10 нас, хөвгүүд), Н.Түвшинбаяр (11-13 нас, хөвгүүд) нар хүрэл медаль хүртсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659903
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: