Г.Дэлгэрмаа өсвөрийн даамчдын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртжээ
Ганбатын Дэлгэрмаа нь Бүгд найрамдах Польш улсад 2024 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 02 ны хооронд Зуун буудалт даамын 2024 оны Өсвөр үе, залуучуудын дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 9-10 насны охидын ангилалд үндсэн, түргэвчилсэн, түргэн гурван төрөлд аварга болж энэ жилийн ДАШТ-ний бүх ангилалд түрүүлсэн Монгол улсын цорын ганц тамирчин боллоо.
"Оюут" сургуулийн сурагч, "Хөлөгт тоглоом" клубын тамирчин, Г.Дэлгэрмаа өмнө нь 2024 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт 2 хүрэл медаль хүртэж Дэлхийн даамын холбооны дэд мастерын болзол хангасан билээ.
Дэлхийн АШТ-ний энэ том талбарт Монгол улсынхаа төрийн дууллыг 3 удаа эгшиглүүлж, төрийн далбаагаа 3 удаа мандуулжээ. Тэрбээр анх 4 настай байхдаа Монгол улсын аваргын тэмцээнд орж байжээ. Мөн түүний эгч Ганбатын Гэрэлмаа Азийн аварга юм.