Дэлхийн оюуны олимпоос Х.Анирлан мөнгөн медаль хүртлээ
2024 оны 11 сарын 08
MEMORIAD World Mental Sports Olympics /Memory, Mental Calculation and Speed Reading/ буюу Оюуны олимп АНЭУын Дубай хотод өчигдөр эхэлсэн.
Уг олимпод 35 улсын өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 12 төрлөөр 180 тамирчин өрсөлдөж байна.
Тэгвэл “Оюуны олимп”-ын хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplications" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох төрөлд нийт 10 бодлогыг 6 минутад алдаагүй бодсоноор Х.Анирлан оюуны олимпийн мөнгөн медаль хүртлээ.
Монголчуудын хувьд олон улсын 70 дахь тэмцээн бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай багтамирчид 140 цом, 1500 гаруй медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг тогтоон эхэмшиж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660037
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: