9 настай Э.Сондор бүжгийн спортын АЗИЙН АВАРГА боллоо
2024 оны 11 сарын 19
БНХАУ-ын ХонгКонг хотноо "DSA Asian Junior Championship Hong Kong-2024" бүжгийн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус тэмцээний эхний өдөр хүүхэд 1 насны ангилалд 9 настай Э.Сондор охин Монгол Улсаа төлөлөөлөн оролцжээ. Улмаар гурван алтан медаль хүртсэн байна.
Тодруулбал,
- Waltz - Age 9 or below төрөлд - Алтан медаль,
- Quickstep - Age 9 or below төрөлд - Алтан медаль,
- Vennese Waltz - Age 9 or below төрөлд - Алтан медаль тус тус хүртжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660218
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: