Япон хэл, соёл судлаач оюутанд зориулсан тэтгэлэг зарлалаа Япон хэл, соёл судлаач оюутанд зориулсан тэтгэлэг зарлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Япон хэл, соёл судлаач оюутанд зориулсан тэтгэлэг зарлалаа

2024 оны 12 сарын 30

Arslan.mn

2025 оны Япон Улсын Засгийн газрын “Япон хэл, соёл судлаач оюутан”, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ы тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Япон Улсын Засгийн газар /Японы БШУЯ/ нь 2025 оны Японы их сургуульд “Япон хэл, Япон соёл судлаач оюутан” болон “ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ыг дараах шалгуураар бүртгэж байна.

 Япон хэл, соёл судлаач оюутан

Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч оюутан нь япон хэлний түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, энэ дагуу боловсрол эзэмшинэ.

Тэтгэлэг авах хугацаа:                    2025 оны 10 дугаар сараас /эсвэл сургалт эхэлсэн сараас/ 1 жил
Тэтгэлгийн хэмжээ:                        Сар бүр 117,000 иен
Элсэлт болон сургалтын төлбөр:    Японы БШУЯ-аас хариуцна
Суралцах байгууллага:                   Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
Шалгалт:                                        Бичгийн шалгалт /япон хэл/ болон ярилцлагын шалгалт

ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан

Тус хөтөлбөрт гадаад орнуудаас ЕБС-д багшилж буй багш нар хамрагдах бөгөөд Японы ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр, боловсролын агуулгын талаар суралцаж, судалгаа хийнэ.

Тэтгэлэг авах хугацаа:      2025 оны 10 сараас /эсвэл сургалт эхэлсэн сараас/ 2027 оны 3 сар
Тэтгэлгийн хэмжээ:                        Сар бүр 143,000 иен
Элсэлт болон сургалтын төлбөр:  Японы БШУЯ-аас хариуцна
Суралцах байгууллага:                  Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
Шалгалт:                       Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл) болон ярилцлагын шалгалт

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660919
0 эможи

keyboard_arrow_up