Боловсролын яам 2025 оныг “Багшийн ёс зүйн жил“ болгоно Боловсролын яам 2025 оныг “Багшийн ёс зүйн жил“ болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын яам 2025 оныг “Багшийн ёс зүйн жил“ болгоно

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Боловсролын сайдын энэ оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд нэгжийн дарга нараас гадна харьяа байгууллагын удирдлагууд оролцож, салбарын мэдээллийг солилцов.

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг таницууллаа. Урсгал зардлын гүйцэтгэл 99.2 хувь, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 75.4 хувь, Боловсролын сайдын багцын гүйцэтгэл 100 хувь, харьяа байгууллагуудын төсөв мөн бүрэн гүйцэтгэлтэй гарсан байна.

Энэ онд боловсролын салбарын хүрэх үр дүн, үйл ажиллагааны төлөвлөлтийг хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, PISA олон улсын үнэлгээгээр цахим ур чадварыг үнэлүүлэх, бага боловсролын хөтөлбөр шинэчлэл эхнээсээ үр дүнгээ өгөх зэрэг ажил хүлээгдэж буй тул бэлтгэл хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр нийт удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн 2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар тогтсоны хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан, хийж эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661001
0 эможи

keyboard_arrow_up