О.Батнайрамдал: БЗС-ийн 330 тэрбум төгрөгөөс 2025 онд 780 сая төгрөг л эргэн төлөгдсөн О.Батнайрамдал: БЗС-ийн 330 тэрбум төгрөгөөс 2025 онд 780 сая төгрөг л эргэн төлөгдсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм 7°C 3449.0₮
04 сарын 01, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.Батнайрамдал: БЗС-ийн 330 тэрбум төгрөгөөс 2025 онд 780 сая төгрөг л эргэн төлөгдсөн

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

БЗС-аар гадаадын их сургуульд суралцагчдын зээлийн эргэн төлөлт дөрвөн хувьтай байна, тэдгээрийг Монголбанкны хар жагсаалтад оруулах ёстой гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дэргэд байгуулагдсан боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой ажлын хэсэг гарсан. Улмаар Монгол Улсын Засгийн газар руу Боловсролын зээлийн сангийн шинэчлэлийн талаар чиглэл өгөх Байнгын хорооны тогтоол батлагдсан. Монгол Улсын тусгай сангууд дотроос Боловсролын зээлийн сан хамгийн үнэ цэнтэй сан. Гэхдээ хамгийн шударга бус, ил тод биш явж ирсэн.

2025 оны сонгон шалгаруулалт цоо шинэ журмаар явах ёстой. Зээлийн эргэн төлөлт одоог хүртэл асуудал дагуулсаар байна.

  • Дотоод зээл 1.2 сая хүнд хүрсэн. Эргэн төлөлт нь 98 хувьтай байна.
  • Гадаад зээл 360 тэрбум төгрөг 30 жилийн хугацаанд олгогдсон ч эргэн төлөлт нь 4 хүрэхгүй хувь байна. Энэ хүний эрхийн зөрчил.

Дотоод зээл зээлээ төлөхгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордог хэр нь гадаад зээл ордоггүй. Үүнийг шийдэх ёстой.  2025 онд 158.4 тэрбум төгрөг Боловсролын зээлийн санд төсөвлөгдсөн. Энэ мөнгөний зарцуулалт нээлттэй, ил тод байх ёстой. Мөн 158.4 тэрбум төгрөгийн 33.6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжнэ гэсэн зохицуулалт орсон. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг сайжруулах шаардлагатай. Энэ их асуудлыг цоо шинээр цэгцлэх зайлшгүй шаардлага үүссэн" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662414
0 эможи

keyboard_arrow_up